Майкрософт дэлгүүрүүдээ хааж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Майкрософт дэлгүүрүүдээ хааж байна

Майкрософт дэлгүүрүүдээ хааж байна

Майкрософт компани бараг бүх дэлгүүрүүдээ хааж байгаагаа мэдэгдэв. Олон улсад байдаг майкрософт дэлгүүрүүд хаалгаа барьж ажилчид нь компанийн төв байр дээр ирэх, эсвэл гэрээсээ ажиллахаар болжээ. Майкрософт орчин үеийн хамгийн анхны дэлгүүрээ 2009 онд буюу Windows 7 үйлдлийн систем бүтээж байхдаа нээж байжээ. Тэр цагаас хойш 100 гаруй дэлгүүр ар араасаа нээгдэн зөвхөн бараа зарах биш үйлдлийн систем хөгжүүлэх ажлуудыг гүйцэтгэж байв.

Бараг бүх дэлгүүр хэмээсний учир нь Лондон, Нью Йорк, Сидней, Сиетл дэх дөрвөн дэлгүүр л хэвээрээ үлдсэн аж. Ийнхүү бараг бүх дэлгүүрээ хааж байгаа нь тус компани гурван зүйл дээр онцгой анхаарч байгаатай холбоотой гэнэ. Ингэснээрээ дэлгүүрийн ажилчид ажлаа алдахгүй, харин үйлчлүүлэгчдэдээ цахимаар мэдээлэл өгч ажиллана гэв.

Ийнхүү эрс шийдвэр гаргасан нь сүүлийн үед майкрософтын бүтээгдэхүүнийг хүмүүс цахимаар худалдан авах нь огцом өссөнөөс болсон гэнэ.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж