Ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив | News.MN

Ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив

Ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.06.29) өргөн барив.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргаж хуралдаанаараа хэлэлцээд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож өнөөдөр үнэмлэхийг нь олголоо гээд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Улсын Их Хурлын даргад гардуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар найм дахь Улсын Их Хурлыг сонгох ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хорооны бүх гишүүд, нийт хамт олон талархал илэрхийлэв.

Улсын Их  Хурлын дарга энэ үеэр сонгуулийн зарим хэсэгт хийсэн хяналтын тооллогын үр дүнгийн талаар тодруулж асуусан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын даргын асуултад өгсөн хариултдаа, санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголтын аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр хуульд заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харьяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.

Улсын хэмжээний сонгуулийн 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод мэдээлсэн.

Харин Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллого хийхэд санал хураалтын дүнтэй тохирсон. Ямар нэг зөрүү гараагүй.

Нэмэлт хяналтын тооллогыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн 645 ажиглагчийг оролцуулан цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтын дор зохион байгуулсан. Гомдол гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Мөн сонгуулийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллогыг зохион байгуулах ажилд төрийн 2247 албан хаагч оролцож ажилласныг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяр 2020-06-29 66.181.182.147

Сонгуулийн луйварыг ЕРӨНХИЙЛӨГЧ ЗОГСООХ БОЛНО

Avatar

Дорж 2020-06-29 66.181.182.147

МАН-ын сонгуулийн луйварыг ЗОГСООЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Zochin 2020-06-29 202.126.90.108

AH д улс уридах чадвар байхгүй л дээ даанч. тэрийг нь хүмүүс мэдээд байгаа юм. сайн байсан бол сонгох л байсан.

Avatar

123456 2020-06-29 49.0.212.231

Огцор

Avatar

Зочин 2020-06-29 103.212.117.128

Эрдэнэ дарга харин шулуухан байсан доо эр хүн

Avatar

Зочин 2020-06-29 103.229.120.156

Сонгуулийн дүн шууд дэлгэцээр нэвтрүүлсэн шүү дээ. АН ын нарийн бичгийн дарга болон бусад увайгүй хүмүүс одоо боль. Энэ бол ард түмний сонголт.

Avatar

Зочин 2020-06-29 202.9.40.132

Хяналтын тооллогоор үнэн зөв л гарсан байна шүү дээ.Өвдөг шороодчихоод шороодоогүй гээд байдгаа АН-ынхан болиоч. Энэ чинь хамгийн муухай шударга бус зан. Увайгүй хударгагүй байж болдоггүй юм даа. Ан-ын төлөө санал өгвөл шударга ёс, харин МАН-ын төлө ө санал өгвөл шударга бус гээд байгаа нь инээдэмтэй бас арчаагүй юм

Avatar

Шударга АРД 2020-06-29 150.129.141.119

Ухна жанхуу 2 сонгуулийг санаатай луйвардсан. Тэрний баталгаа нь ухна өөрийн өөрийн нууц амраг болох ануужинг гаргасан, жанхуу өөрийн худалдаж авсан тойрог болох баянхонгорт ганбидаан болон ан-н хүүхэнг санаатай гаргаж ирсэн. Бусад тойрогт хамгийн их мөнгө төлсөн хүмүүсийг гаргаж ирсэн. СЕХ болон ухна жанхуу гахай 3-г огцруулж шоронд хийж, шударга сонгууль явуулья.

Avatar

салдан 2020-06-29 182.160.36.235

Шудрага ард минь чи я***н г***й,өлөгчин чрнр ,жинхнээсээ Африкийн",сармагчин учраас ил гарч хэлж чадахгүй хонхорт нуугдаад хорссондоо ульж байгаа ГИЕНА"" мөнбайна Чи одоо яаж ч чадахгүй учирөмдөндөө шээс чацгаа алдаад өмхийрөөд сууж бай баяртай бид сонгогдсон хүмүүс явлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж