БНХАУ цэргүүддээ бие хамгаалах урлагийн хичээл заалгахаар 20 багшийг Түвдийн өндөрлөг рүү илгээсэн гэжээ. Энэхүү шийдвэрийн шалтгааныг нарийн мэдээлээгүй ч эх сурвалжууд Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөнөөс болсон хэмээн үзэж буй аж. Учир нь 1996 оны гэрээний дагуу хоёр тал хилийн бүсэд буу, тэсрэх бөмбөг авч орох нь хориотой байдаг аж. Мөргөлдөөнд энэтхэгийн талаас 20 цэрэг нас барж, 76 цэрэг шархадсан хэмээж байгаа бол БНХАУ тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Цэргүүдэд бие хамгаалах урлаг заах гэж буй тухай мэдээ анх Хонгконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зургадугаар сарын 20-нд тарсан аж. Тэгэхдээ Түвдийн нийслэлд байрлах Энбо тулааны клубийн 20 тулаанч ажилдаа гарсан талаар дурджээ.
Цөмийн зэвсэгтэй хоёр том улс ийнхүү сүүлийн үед ихээр мөргөлдөж байгаа нь ажиглагчдын санааг ихээр зовоож байгаа билээ.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ