З.Энхболд: Орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулан тав болгох боломжтой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

З.Энхболд: Орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулан тав болгох боломжтой

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Орон сууцны найман хувийн зээлийн хүүг бууруулан тав болгох боломжтой

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.01.06/ “Нийгмийн дундаж давхаргыг тэлж, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар, эдийн засгийн урт хугацааны хөгжилд хүрэх нь” сэдвээр танилцуулга хийлээ.

Тэрээр танилцуулгын эхэнд, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээс үүдэн 12 дугаар сарын эхнээс Монгол Улсын хэмжээнд ипотекийн зээл олголт бүрэн зогссон. Тиймээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд олгогдосон ипотекийн зээлийн тайлан болон үр дүнгийн талаар мэдээлэл хийж байгаагаа танилцуулав. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг сэргээхээр хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүд боловсруулж байгааг дуулгалаа. Мөн Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд ипотекийн зээлийн явцад хуримтлагдсан мөнгийг тэтгэврийн сан болгон хувиргах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгааг мэдээлсэн. Ингэснээр ямар нэг сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд цаашид тогтвортой ажиллах тогтолцоо бүрдэнэ гэлээ.

Монголын Ипотекийн Корпорацийн захирал Д.Гантөгс энэ үеэр 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хэрэгжиж эхэлсэн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн тайланг танилцуулав.

Тасралтгүй нэмэгдэж байгаа ипотекийн зах зээлийн өсөлтийг санхүүжүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог хөгжүүлэх, нийгэмд хүртээмжтэй хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор орон сууцны зээлийн хөтөлбөрийг  хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын нийт 823412 өрхийн 537682 нь хот суурин газар амьдардаг байна. 2014 оны эцсээр хийсэн бүртгэлээр Улаанбаатар хотод 352812 өрх байгаагийн 148600 нь дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна. 204000 айл гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 189240 нь тохилог орон сууцанд амьдрах хүсэлтээ илэрхийлжээ. Түүнчлэн аймгийн төвүүдэд хийсэн судалгаагаар төв суурин газар шилжих, Улаанбаатар хотод суурьших хүсэлтэй 15456 өрх бий гэжээ.
Дээрх судалгааны үр дүнд ойрын 5 жилд Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд 205 мянган орчим орон сууцны хэрэгцээ, шаардлага байгаа дүр зураг гарч байгаа аж. Харин орон сууц худалдаж авах төлөвлөгөөтэй 170 мянга орчим өрхийн 64 мянга нь 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар төлөвлөн урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж байгаа талаар Монголын Ипотекийн Корпорацийн захирал танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн ипотекийн зээл олголт 2010 оноос хойш тасралтгүй өсөн нэмэгдсээр 2013 оны эцсээр 2 их наяд төгрөгт хүрсэн бол 2015 оны сүүлээр 3.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Хамгийн хурдан өсөлттэй байгаа ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэр нь банкуудын үндсэн хуримтлалаас гадна айл өрхүүд, аж ахуйн нэгж, компаниудын хадгаламжийн хуримтлал байдаг. Зээлдэгчийн тоо 2010 оноос хойш 5 дахин өссөн нь маш хурдтай тэлж буй том зах зээл болохын илрэл юм. 2003 онд ипотекийн зээлийг 5 жилийн хугацаатай, 20 хувийн хүүтэйгээр олгож байсан. Харин 2013 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Мөн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн байдлыг танилцуулсан бөгөөд чанаргүй зээл 0.01 хувь байдаг аж. Тодруулбал, зээл авсан 47.500 орчим айл өрхийн 40 нь зээлийн эргэн төлөлтийнхөө хугацааг хэтрүүлжээ. Энэ  үзүүлэлтээс урт хугацаатай, бага хүүтэй ипотекийн зээл нь эрсдэл тун бага  гэдгийг харж болно гэдгийг Монголын Ипотекийн Корпорацийн захирал Д.Гантөгс онцоллоо. Үргэлжлүүлэн тэрээр 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийгмийн ач холбогдол, ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. /танилцуулга бүрэн эхээрээ/

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ард түмэнд хэрэгтэй, олон талын үр ашигтай энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь чухал гэв. Мөн тэрээр “Ипотекийн зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл явц тун төвөгтэй байсан. Гавьяат хуульч Б.Чимид хувь хүний өмч болох хүртлээ банкинд хадгалагддаг эд хөрөнгийг “барьцаалбар” хэмээн томьёолж, хуульд тусгасан. 2009 онд би Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхад маш олон хүн эсэргүүцэж байв. Гэхдээ шинэ ойлголтыг суулгах шаардлагатай хэмээн үзэж, 2012 онд хууль баталсан. Ийнхүү уг хууль хэрэгжсэнээр өнөөг хүрсэн. Гэтэл Үндсэн хуулийн цэц “барьцаалбар” гэх ойлголтыг  “орон сууц эзэмших эрхийн бичиг” гэж үзээд шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн иргэд эзэмшлийн орон сууц, автомашинаа барьцаалах гэх зэрэг зээлийн зарим үйлчилгээ зогсчихсон байгаа. Тиймээс Улсын Их Хурал яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээн үзсэн. Ийм л шалтгаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг 100 хувь буруу гэж хэлж байгаа юм” гэлээ.

Үргэлжлүүлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ипотекийн зээл зогссон шалтгааныг тайлбарлав.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар тогтоолоор Үл хөдлөх хөрөнгө барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийн бусдад худалдах, бэлэглэх, давхар барьцаалах ашиглуулах зэргээр шилжүүлж болох нөхцөл үүссэн. Үүгээр зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжийн эрх нэмэгдэж байгаа мэт боловч зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломж хумигдаж байна. Зээлийн эрсдэл өсч, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн барьцааны үүргийг алдагдуулахад хүрч буй тул зээлийн хэлцэл анхнаасаа хийгдэхгүй байх эрсдэл үүссэн байна. Үндсэн хуулийн цэцийн эл шийдвэр гараагүй байсан бол 1 сард хамгийн багадаа 800 өрх, дунджаар 1300 өрх, 1 жилд дунджаар 9.6-15.6 мянган өрх шинээр орон сууцтай болох боломжтой байсан.

Жишээлбэл, 12 дугаар сард “Буянт-Ухаа 2” хороололд орохоор зээлийн шийдвэрээ хүлээж байсан 200 өрх байрандаа орж чадаагүй. Энэ шийдвэрээс үүдэн зээл авч, орон сууцанд орох гэсэн айл өрхүүд хохирсон төдийгүй банкнаас өгөх зээлийн санхүүжилтээ ТОСК авч чадаагүй. Иймээс барилгаа бариулсан Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацид өгөх мөнгөө өгч чадаагүй. Цаашлаад Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци барилгын материал нийлүүлэгч компаниудад төлбөрөө барагдуулж чадаагүй, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн. Тавилгын худалдаа энэ хэмжээгээр буурч, засал чимэглэл хийдэг жижиг компани, хувь хүмүүс ажилгүй зогсоход хүрсэн. Нэг шийдвэрээс үүдсэн урт гинжин цуваа. Ийм аюултай нөхцөл үүсчихээд байгаа учир орон сууцны ипотекийн зээл хэвийн олгогдох нөхцөлийг дахин бүрдүүлэхээр ажиллаж  байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга З.Энхболд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг тайлбарлан, орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж 5 хувьд хүргэх бололцооны талаар танилцуулж, моргейж калкулятор буюу тооцооллын программд боломжит хувилбаруудын тооцоог хийж үзүүлсэн юм. Үүний үр дүнд орон сууцны зээлийн хүүг 5 болгон бууруулснаар тухайн зээлтэй өрхийн амьдралд гарах эдийн засгийн хэмнэлтийн талаар моргейж калкуляторт тооцоолон ярилцав. Төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын “Нийгмийн дундаж давхаргыг тэлж, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар, эдийн засгийн урт хугацааны хөгжилд хүрэх нь” сэдэвт танилцуулгад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Монголын Ипотекийн Корпорацийн захирал Д.Гантөгс, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат оролцон мэдээлэл өглөө.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

tumur 2016-01-06 202.131.248.25

5% болчихбол хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлнө өө. Их мөнгөнд 1%-иас гарах ашиг их байна шүү дээ. 20жил төлөх

Зочин 2016-01-06 203.59.209.110

Энхболдын мэддэг ажил биш Төр зах зээлээс савраа тат

Зочин 2016-01-06 202.72.245.205

AJILGUI ORLOGOGUI KHUMUUSIIG YUGAARAA AV GEEV. BAS L NASAAR NI URUND KHIIKH ARGA. BANKNUUDIN KHUIVALDAAN!!!! SHAL UUR ARGA BAINA!!!!!!!

ыбөыйб 2016-01-06 124.158.107.9

Үүнийг хуулийн хэллэгээр эс үйлдэл гэдэг байхаа.

Уйлдаггүй юм аа гэхэд ... 2016-01-06 103.26.195.10

5 хувь, 8 хувь амьдрал дээр нэг их ялгаа гарахгүй дээ. Уул нь иргэд хэдэн жилийн өмнө 30 хувиа урьдчилж төлөөд үлдсэнд нь зээл аваад байхад аль аль талдаа боломжтой байсансан. Аль аль талдаа гэдэг маань хувь хүндээ сүүлийн төлөх үлдэгдэлийн ирэх дарамт нь бага, банкандаа найдваргүй зээл үүсэх гэх мэт болгоомжлох зүйлгүй байдагсан. Яг үнэндээ хүмүүсийн бодит орлого шалдаа буучихаад байгаа болохоор л 5 хувийн, 8 хувийн зээлийн тухай асуудал үүсээд байгаа юм шүү дээ. Манай төр засгийн эрхмүүд нэг их ажил хийсэн дүр эсгээд байх юм. Иргэдийн маань ихэнх нь ядуурчихаад ийм байдалд ороод байна.Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Жон Хи Солонгосын дайны дараа Германд хөлсөөр ажиллаж байсан нутаг нэгтнүүдтэйгээ уулзаад "Та нарыгаа хүний нутагт ингэж зовж зүдэрч ажиллахаас аргагүй болгосондоо уучлал хүсье" гээд уйлж байсан юм гэсэн.Харин манай эрх баригчид уйлдаггүй юмаа гэхэд, ядахдаа ядуу иргэдээрээ сонгуулийн шоу хийгээд баймааргүйсэн.

Ard 2016-01-06 68.100.43.176

Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай. Хэн нэгэн олигархи, компани, ченж ард түмний зовлонгоор жаргал хийдэг бус, төр засгийн шийдвэр нь ард түмний язгуур эрх ашгийг хангасан эрүүл саруул шийдвэр гардаг байх болтугай !!!

Зочин 2016-01-06 122.201.24.211

80 мкв босгоо 120 мкв болгоорой оюутны байр шиг ***** эргэх зайгүй байрнуудтай боллооо улс орон дандаа ядуу байхгүй. нэг мэдэхэд нэг хүн амьдрах талбайн хэмжээ 27 мкв болно. тэр үе энэ барьсан байрнуудаа нураахуу хрушовка гэж ядуусын байр болгох уу. ирж яваа цагаа сайн хараарай

Ш 2016-01-06 112.72.12.9

НАМЫН дарга ИХ ХУРЛЫН дарга баихнь зохимжгүи баигаагийн нотолгоо юм ТӨРИЙН шийдвэр биш юм шиг харагдана даа? ОРОН сууцны хөөс хагарч бүү хэл НЭМЭГДЭХ НЬ тодорхои боллоо ЭРЭЛТЭН дээр тоглох нь гарах ҮР дагавар ямар бол?ТООЦООЛСОН гэж наидая?сонгуулийн хуулийг зөрчсөн үг өгүүлбэр баихгүич АМЛАЛТЫН сонгуулийн сурталчилгаа мөнүү гэвэл мөнш дээ ИЛЭРХИЙ харагдаад баинаа