Сансар огторгуйн үнэрээр гоёх боломжтой болжээ | News.MN

Сансар огторгуйн үнэрээр гоёх боломжтой болжээ

Сансар огторгуйн үнэрээр гоёх боломжтой болжээ

Сансар огторгуйн үнэрээр гоёх боломжтой болжээ

Та хэрвээ урьд өмнө нь сансар огторгуй ямар үнэртэй байдгийг гайхаж байсан бол энэхүү шинээр худалдаанд гарч буй үнэртэй уснаас хариултаа олоорой. Шинэ үнэртэй усыг Eau de Space гэдэг ба Стив Пирсийн бүтээл гэнэ. Худалдааны менежер Мэтт Ричмондын хэлснээр тус үнэртэй усны бүх орцыг Стив зохиосон аж. Стив Пирс бол хүнсний салбарт хамгийн эко, шим тэжээлтэй, чанартай орц найрлагыг гарган авахаар ажилладаг Омега жор компанийн үүсгэн байгуулагч, чадварлаг химич гэнэ.

Пирс анх сансрын үнэрийг гарган авахын тулд 2008 онд НАСА-тай холбогдож байжээ. Түүнээс хойш үндсэн орцоо гарган авахад дөрвөн жилийг зарцуулсан гэнэ. Эхэндээ энэ үнэртэй усыг сансрын нисэгчдийг задгай сансарт очоод сандрахгүй байлгахаар бэлдэхэд ашиглах зорилготой байсан гэнэ. “Сансар яг л гал нээсний дараах бууны хошуу шиг үнэртэй. Минийхээр бол сансар бага зэрэг түлэгдсэн, хиншүүтэй юм шиг үнэртдэг” хэмээн 2002 онд сансрын нисэгч Пегги Витсон ярьж байжээ. Харин Ричмонд цуглуулсан мэдээллээ дүгнэн сансрын үнэрийг янз бүрийн дарь, түлэгдсэн стейк, рам, бөөрөлзгөнө шиг хэмээн тайлбарласан байна.

Стив дараагийн удаад сарны үнэрийг гаргаж авахыг зорьж буй гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-29 64.119.16.97

Өмхий үнэр чамд л бгаа бх..
Сансар бол дарьны үнэртэй гэгддэг..их тэсрэлт болсон учираас..

Avatar

Зочин 2020-06-29 64.119.18.32

дарь бас өмхий ш дээ

Avatar

123456 2020-06-29 49.0.212.231

Сансар нүүрстөрөгч устөрөгчөөр баялаг тул сансар өөрөө нял хийсэн өмхий үнэртэй байдаг гэж баримтат кинонд гардаг

Avatar

Зочин 2020-06-29 207.6.112.23

TULEGDSEN TUNPEN UNERTEED BOLOO YUM BISH UU TEGVEL.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж