З.Энхболд: УИХ хуулиа гаргана, хамгаална | News.MN - Мэдээллийн эх сурвалж

З.Энхболд: УИХ хуулиа гаргана, хамгаална

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

З.Энхболд: УИХ хуулиа гаргана, хамгаална

Жилийн 8 хувийн хүүтэй олгогддог орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувиар тогтоох боломж бүрдсэн тухай Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд “Онолын хувьд ипотекийн зээлийн хүү 8 хувиас доош буурах бүрэн боломжтой болсон” гэдгийг мөн онцоллоо.

Ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурснаар шинээр байр хүсэх иргэдийн хувьд хэт өндөр орлого шаардахгүй болж буй юм. Учир нь 1ам метр  нь 1,350 сая төгрөгийн үнэтэй 60 ам метр  байр авах болоход урьдчилгаа 30 хувиа төлсөн нөхцөлд сарынх нь орлого 1 сая төгрөг орчим байхад банкнаас тавих шаардлагыг хангана. Энэ нөхцөлд илүү олон өрхийг байрны зээлд хамруулах боломжтой болно. Харин байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах боломж байхгүйг УИХ-ын дарга хэллээ. Гэхдээ 30 хувийн урьдчилгааны 10 хувийг төрөөс даах шийдэл байгаа. Энэ тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардах аж. Мөн цаашдаа 80 ам метр -аас дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах юм байна.

Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 онд жилийн 8 хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар, Монголбанк хамтран гаргасан юм. Энэ хугацаанд 78 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдсанаас 40 мянга гаруй нь шинээр орон сууцтай болсон бол үлдсэн хэсэг нь дунджаар 18 хувийн хүүтэй зээлээ 8 хувь руу шилжүүлжээ. Ингэснээр хүүгийн дарамтаас ангижирсан байна. Монголын Ипотекийн корпорациас гаргасан судалгаагаар өндөр хүүтэй зээлээс 8 хувь руу шилжүүлсэн айл өрхүүдийн сар бүрийн төсөвт 180 мянган төгрөгийн хэмнэлт авчирчээ.

Гэхдээ Үндсэн хуулийн цэцээс 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд гаргасан 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээлийг зогсоосон. УИХ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сар шинээс урьтаж эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. УИХ-ын даргын хэлснээр бол ирэх баасан гаригт буюу нэгдүгээр сарын 8-нд багтаан нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Эдгээр асуудалтай холбоотой мэдээллийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Монголын Ипотекийн корпорацийн захирал н.Гантөгс нар сэтгүүлчдэд өгч, сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Ипотекийн зээлийн орчинг өөрчлөх эхний даваагаа амжилттай давчихлаа гэлээ. Одоо хоёрдугаар үе шатыг эхлүүлэх нь. Ингэхдээ зээлийн хүүг 5 хувь руу оруулах нь. Үүнд өмнө нь 8 хувийн зээлд хамрагдсан иргэд орох уу. Хэзээнээс эхэлж хэрэгжүүлэх вэ. Банк санхүүгийн байгууллагуудын хувьд бүрэн боломжтой гэж харж байна уу?

З.Энхболд:

-Моргейжийн зээл их уян хатан байдаг. Одоо зээлийн хүү 8-5 хувь болчихлоо. Тэр рүү бүгдээрээ шилжих гэж ирнэ, түүнийг хориглох ямар нэг хууль зүйн акт байхгүй. 5 хувь болчихоор орлого буурна. Монголбанкны зүгээс нүдээ аниад явуул гэж байгаа, зайлшгүй хийх ёстой зүйл.

Хоёрдугаарт, АНУ-д 30 янзын моргейж байхад манайд хоёр төрлийнх байгаа. Манайх 8 хувийн хүүгээ багасгадаг шилждэг ангилал руу оруулчихвал энийг хийх бүрэн боломжтой.

Жишээ нь, 91 сая төгрөгийн байрыг урьдчилгаа 30 хувиа төлөөд 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй авахад сардаа 532 мянган төгрөг төлсөн бол жилийн хүү 5 хувь болоход сар бүр төлөх зээлийн хэмжээ 110 мянган төгрөгөөр буурна. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гомдоллоод байгаа юм иргэд ресторанд орохоо больчихсон. Орон сууцны зээлийнх нь сарынх нь төлбөрөөс 110 мянган төгрөг хөнгөрөөд ирэхээр ресторанд ордог болно.

-Сар шинээс урьтаж УИХ хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ ямар байдлаар шийдэх вэ. УИХ Үндсэн хууль зөрчсөн гээд 13 дугаар дүгнэлтээрээ эцсийн шийдвэрээ гаргасан. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг шүү дээ?

-Цэцийн дээр хөх тэнгэр биш “Lexys-570” байсныг Ц.Нямдорж гишүүн олж үзсэн байна. Шалгаад тогтоогоод УИХ дээр ярьсан. Цэц энэ шийдвэртэй би санал нийлэхгүй байгаа. 2015 он солигдож байхад ажлын хэсэг гаргаад энэ зах зээлд оролцдог газар бүрээс төлөөлөл оруулсан. Тэдний хүсэл бол хуучнаар нь сэргээж өгөөч, дээр нь сайжруулж өгөөч гэж хүсч байгаа.

Ж.Үнэнбат:

-Банкуудын зүгээс өмнө үйлчилж байсан эрх зүйн орчинг сэргээх, цаашид сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Нэгэнт Цэцийн шийдвэр гарсан учраас УИХ шинэ хууль өргөн барьж батлах шаардлагатай байгаа. Төсөл боловсруулахад нь оролцсон.

Эрх зүйн орчинг сэргээхгүйгээр маш их хэмжэний эрсдэл үүсч байгаа. Зөвхөн ипотекийн зээлээр зогсохгүй бусад зээлүүдэд ч хамааралтай. Дээр нь олон улсын зээл хөрөнгө оруулалтад хамааралтай учраас яаралтай сэргээх шаардлагатай байгаа.

-Чингис бондоор барилгын материалын үйлдвэрлэлүүдийг дэмжсэн. Одоо зээлийн хүүг бууруулах нь. Эргээд энэ нь байрны нэг ам метр  үнэд нөлөөлөх болов уу. 3-2 сая төгрөгийн үнэтэй байгаа байрны үнэ буух болов уу?

З.Энхболд:

-Түүхий эдийн үнэ унах нь манай эдийн засагт муу. Тэгэхдээ гангийн үнэ 2008 онд 1265 ам.доллар, жилийн өмнө 485, одоо 210 ам.доллар болж буурсан байгаа. Барилгын 1ам метр -ын үнэ бууна л гэсэн үг. Цемент 200 ам.доллараар авдаг байсан, “Хөтөл” 150-аар өгч байгаа. МАК-ын цемент гарвал илүүдэлтэй болно. Барилга барихад шаардагддаг хамгийн их хэрэглэгддэг хоёр материалын үнэ ийм байгаа.

Э.Бат-Үүл гарч ирээд орон сууцны газрын үнэ маш өндөр үнэтэй байсныг үнэгүй болгосон. Одоо бол хашааны газар л үнэтэй. Хоосон газар барьсан “Буянт-Ухаа” хорооллын орон сууцны 1ам метр  нь 1,350 сая төгрөгөөр гарч болж байгаа, бодлогоор барьсан учраас. Гэр хороололд барьсан орон сууц 1ам метр  нь 1,350 сая төгрөгөөр гарахгүй. Яагаад гэвэл хашааны газрыг нь худалдаж авсан учраас. Гэхдээ хашааны газрын борлуулалтыг дэмжихийн тулд 5 хувийн хүүг хүн болгонд өгөхгүй байж болно. Хашааны газар барьсан байранд 5 хувийн хүү өгнө гэж газрын үнийн ялгааг гаргаж өгөхгүй бол гэр хороололд үнэтэй болох гээд байгаа учраас энэ тал дээр хөнгөлөлт үзүүлэх бодлого барьж болно. Тэгэхээр газрын үнийн нөлөө л үлдэнэ гэсэн үг.

Н.Золжаргал:

-Эрэлт нийлүүлэлт үнэд шууд нөлөөлдөг. Урьд нь жилд 4000 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол сүүлийн 2 жилийн хугацаанд жилд 20 мянган орон сууц нийлүүлэгддэг болсон учраас орон сууцны үнэ цаашдаа өсөхгүй тогтвортой байх бололцоотой.

Хэрэв хууль эрх зүйг гэнэт зогсоосон шийдвэр гаргаад үймүүлээд байх юм бол эрэлт хуримтлагдаад үнэд муугаар нөлөөлнө. 200 мянган хүн ажилладаг ийм салбарт хууль эрх зүйн орчин нь, санхүүгийн орчин нь тогтвортой байх юм бол жилдээ 20 мянган орон сууц бариад байх юм бол үнэ тогтвортой, эерэг нөлөөтэй байна.

З.Энхболд:

-Хуулиас гадна сайдын хариуцлагагүй үг нөлөөлөөд худалдан авалтыг зогсоочхоод байгаа. 10 хувь болно гээд сайхан юм ярьчихдаг, энэ нь зээл авалтыг үндсэнд нь зогсоосон.

-Ипотекийн 8 хувийн зээлийг 5 хувь руу бууруулах бололцоо бүрдсэн гэсэн үг үү?

Н.Золжаргал:

-Олон талаас нь тэнцвэрүүдийг хардаг. Нийгмийн хамгийн том өгөөж хаана байна гэхээр аль болох их өрх л орон сууцад орох. Ядаж утаа багасна. Өрхийн ямар орлого дээр 8 хувийн зээлд хамрагдаж чадаж байна вэ гэдэг чухал. Гэтэл 10 хувь нь урьдчилгаа болчихвол сарын орлого нь 1.8 сая болж, зээл нь 90 хувь болох болж байгаа. Бидний санал болгоод байгаа хувилбарын нэг нь инфляцийг нам төвшинд барьж чадах юм бол бид хүүгээ буулгаад явж чадаж байгаа. Хүртээмжийг тэлнэ. Нөгөөдөх нь урьдчилгаа 30 хувь дээр УИХ, Засгийн газар ажиллаад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж чадах юм бол хүрээг тэлэх боломжтой. 14 хувийн инфляцтай байхад ипотекийн 8 хувийн зээлийг хэрэгжүүлж байсан. Тэр үед инфляцыг 6 хувь болно гэж харж байсан, өнөөдөр 2.9 хувь болсон учраас 8 хувийг дахиад бууруулах боломж бүрдсэн л гэсэн үг.

-8 хувийн зээлтэй иргэд эрх ашгаа хамгаалахаар сонордуулга гаргасан байсан. Харин Цэцийн зүгээс сонордуулгыг шалгах ёстой гээд цагдаад өргөдөл өгсөн гэж байгаа. Энэ асуудлыг УИХ-ын дарга юу гэж үзэж байна вэ?

З.Энхболд:

-Фейсбүүкээс мэдээллийг харсан, гудамжинд сонордуулга наасан гэсэн. Хүмүүсийн түрийвчийг хөндчихгүй юу, буцаад 20 хувь болчих вий гэж. Санхүүгийн орчин буцаад 20 хувь болгох нөхцөл рүү явж байгаа. Эрсдэл өсч буй учраас. Хэрвээ хууль эрх зүйн орчинг баталгаажихгүй бол шүү дээ. Тэгэхээр шон дээр сонордуулга наасан нь одоохондоо маш тайван хэлбэрээр бухимдлаа илэрхийлж байна. Тэгэхээр хуулийн байгууллага тэгж айхавтар хатуурхахгүй байлгүй.

-Байрны урьдчилгаан дээр төр дэмжлэг үзүүлж болох юм. Энэ тохиолдолд улсын төсвөөс 20 тэрбум төгрөг шаардана гэлээ. Хэчнээн хүнийг хамруулах эх үүсвэр вэ. 30 хувийнх нь 10 хувийг төрөөс даасан нөхцөлд хамрагдах хүндээ тодорхой шалгуур тавина гэсэн үг үү. Хоёрдугаарт, Монголбанкинд үүрэг өгөөд 8 хувийн зээлийн хүүг 5 хувь болгож буурууллаа. Нөгөө талд нь барилгын компаниуд байрны 1ам метр -ын үнээ өсгөвөл яах вэ. Энэ тохиолдолд барих бодлого юу байх вэ. Мөн 80 ам метрээс дээшх талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах уу. Хамруулах бол хэзээнээс вэ. Хүлээлт үүсчихээд байна?

Н.Золжаргал:

-Цоо шинэ тогтолцоог 2013 онд 4 их наяд төгрөгөөр эхэлж байхад олон талаар хязгаарлаж жигд явуулах гэж оролдсон. Гэнэт эрэлт 4-5 дахин нэмэгдэхэд, үнэ 10 дахин нэмэгдсэн гэдэг тооцоог түрүүн хэлнэ лээ.

Гурван жилийн дотор үнэ зах зээл дээр 20 гаруй хувиар өсөөд жилийн дотор 10 гаруй хувиар буурсан.   Жигд үнийн төвшингөө 20-иод жилийн дотор барих юм бол энэ тогтолцоо маань зөв явна. Бусад юмнууд нь жигд байх ёстой. Үнийн хувьд тогтвортой гэдэг төвшин зөв төвшин.

Зах зээлд өнөөдөр 17 мянган орон сууц эзнээ хүлээж байна. Түүнийг барьсан 200-гаад аж ахуйн нэгж бий. Хэрвээ зах зээлд гуравхан оролцогч байсан бол бүгд үнээ өсгөх байсан болов уу. Нийлүүлэлт огцом явагдаж байгаа үед үнэд огцом нөлөөлөл гарахгүй болов уу. Яагаад гэвэл барилгын компаниудад тулсан юм бол эрэлт талыг сэргээх. Байшингаа барьчихсаны дараа зарах гэхээр эрэлтийг нь огцом унагаад байгаа. Боломж гарангуут байраа зарах сонирхолтой. Дараагийн жил 20 мянган айлын орон сууц баримаар байгаа. Барилгын компаниуд ингэж л ажлаа төлөвлөдөг. Тэрнээс ганц байшин барьчихаад маш өндөр үнэтэй зарахгүй бол болохгүй гээд хүлээгээд сууж байх компани байхгүй. Тэгэхээр үнэд бол онцгой том нөлөө гарахгүй. Орон сууц нь байхгүй үед том эрэлт бий болгох юм бол үнэ огцом өснө.

Эрэлтийг нэмж өгдөг хамгийн том дэмжлэг бол урьдчилгаа 30 хувь дотор төсвөөс гарах 20 тэрбум төгрөг бол бодитой дэмжлэг болно гэсэн судалгааг хийж байгаа. Төсөвт хэрхэн суулгах нь Засгийн газар, УИХ-ын шийдэх асуудал. Бидний хувьд эрэлтээ яаж олон хүнд хүртээмжтэй болгох вэ?. Хүртээмжийг нэмэх юм бол Монголд байгаа орон сууцны тоо 140 мянга биш 250 мянга болж үнэ тогтворжино. Бидний зорилго бол ойрын гурван жилд 40-70 мянган орон сууц эдийн засагт нийлүүлэгдээд өрх гэрүүд орон сууцанд хамрагдвал Засгийн газар УИХ-ын зүгээс урьдчилгаа төлбөр дээр нь тодорхой хэмжээний халамжийн бодлогоо зөв чиглүүлж, уяж өгвөл дэмжлэг болно гэж үзэж байгаа. Тэрэн дээр 20 тэрбум шаардлагатай гэсэн тооцоо гаргасан.

Халамж гэдэг нэрээр бэлэн мөнгөний үер буулгахыг бид дэмжиж чадахгүй. Халамж гэдэг нэрээр сард 80 тэрбум төгрөгийн үер буулгаж байлаа, тэр үед инфляци 14 хувиас буух ямар ч бололцоогүй. Иргэдийн орлого нь 14 хувиар жил болгон үнэгүй болж байхад орон сууцны үнэ жил бүр өсч байсан.

Харин халамж нь өөрөө олон мянган хүний ажлын байрны дэмжлэг, үйлдвэрлэл болж хувирч байгаа нөхцөлд Монголбанк бүрэн дэмжинэ.  

З.Энхболд:

-Барилгын салбарт “НИК”, “Петровис”, “Шунхлай” шиг гуравхан компани байсан бол тэнд хуйвалдаан явна. Одоо 300 гаруй компани байна. Зарлал харсан байлгүй, “Граш үнэгүй, фитнес үнэгүй” гээд бөөн урамшуулал байна лээ. Нэг байр авбал нэг байр үнэгүй авна гэдэг зар байна уу, үгүй юу.

20 тэрбумыг улс өгөхгүй байлаа гэхэд зах зээл явдгаараа явна.

Улс өөрөө шаардлагаа тавина. Ямар монгол айлыг улс харахыг хүсч байна вэ. Нэг газраа олон жил тогтвортой ажилладаг. Эсвэл багш нар нийгэмд чухал гэвэл, эсвэл олон хүүхэдтэй айлд олгоно гэдэг ч юм уу. Тэгэхдээ зөвхөн урьдчилгаа төлбөр дээр 20 тэрбум. Хүртээмжийг тэлэх л зорилго. Цэгүүдээ олж хатгах. Чи сайн ажилласан 1 сая төгрөг өгье биш. Байранд ороход нь урьдчилгаа төлбөрийн зарим хэсэг дээр улс дэмжлэг үзүүлэх. 20 тэрбум бол хамгийн сайн зарцуулалт болно.

-Шинэ орчин бий болгоно гэж байна. Энэ нь Цэц дээр очоод иргэний эрхийг зөрчиж байна гээд дахиад унах вий. Баталгааг яаж өгч байна?

З.Энхболд:

-УИХ хууль гаргах эрхтэй, Үндсэн хуулийн цэц хүчингүй болгох эрхтэй. Тэгэхдээ УИХ-тай заавал ярилцах ёстой. Тэгэхгүйгээр яваад байгаад гол учир байгаа. Бид яагаад ийм хууль гаргаснаа хэлнэ. Тэгэхгүй байх гэж бодож байна. Эрх ашгийг зөрчөөд зах зээлийг гажуудуулсан шийдвэр гаргахгүй байхаа л гэж найдаж байна. УИХ хуулиа гаргана, хамгаална.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

irgen 2016-01-06 202.9.40.113

zeelee hurd an neeh shiidver yaraltai gargaval bid mun ih bayarlah baina.amjilt Shiidver hurdan shuurhai gargahad amjilt husee

2 өрөө байрыг 0,07 га хашаагаар солих хэрэгтэй 2016-01-06 183.81.171.135

АН-МАН-төр барихдаа өөрсдийн бизнесс байсан учираас байрны үнийг хүчээр барьж, тэнгэрт хадтал хөөсрүүлсээр ирсэн. Байрны үнийг зах зээлээр нь явуулж, харин барьсан компанид нь өгөх мөнгийг нь төр өгдөг байх ёстой. Монголд байр заавал үнэтэй байх албагүй. 2 өрөө байр, 0,07га тай хашаа байшин 2 бараг ижил үнэтэй байж гэмээнэ солилцоо хийж гэр хорооллыг багасгах гэж оролдож болно

ARD 2016-01-06 68.100.43.176

Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай. Хэн нэгэн олигархи, компани, ченж ард түмний зовлонгоор жаргал хийдэг бус, төр засгийн шийдвэр нь ард түмний язгуур эрх ашгийг хангасан эрүүл саруул шийдвэр гардаг байх болтугай !!!

Баагий 2016-01-06 49.0.187.137

Ажлын байр л бий болохгүй бол хүүгүй байсан ч өрөө төлөх хүн гарах уу.Манай улс газраа онгичоод нэмэргй болсон үе шүү дээ.

zochin 2016-01-06 182.160.0.246

er ni manaihan mun ch tenegteh yum daa , nuden deer ni haraa uzee uchnuu olon ail urh Ipotekiin zeeliin achaar oron suutsjaad amidral ahui ni deerdeed bhad ulam l buruu tiishee yariad bdag sonin yulsuud shuu. yum oilgodoggui, zugeer l buh nasaaraa buh asuudlaar uls turjuud l , amidralaa ch oilgohgui , yu ni amidrald hereg bolj bna, yunaas bolj amidral doroi bna, niigem ediin zasagt yu nuluuluud bna, ulsiin hugjild yu nuluulj bna, amidrald yu nuluulj bna gedgiig erduu oilgohgui yum daa. Nudee aniastai l uls turjuud bdag tegeheer amidral ni iim bhaas yahav dee huurhiis duu yana daa

зочин 2016-01-06 43.242.242.59

МАН-н үед 6% хүүтэй зээл байсан гэж хэн ч сонсоогүй.ингэж улаан цайм худал ярьж бас болохгүй.тэр үед зайсанд байгаа хэдэн тэнгэрт хадсан үнэтэй хороолол л боссон биз дээ.

Зочин 2016-01-06 73.133.19.139

Oron suutsnii uniin huus hagarahgui bol hichneen zeeliin huu-g buuruulaad yamar ch nemergui shuu Dee, ard gej hun mash zuv zuitei zuiliig hundsun bn!

Зочин 2016-01-06 119.40.100.222

Хөөрхийдөө ард түмний зээл авч байртай болох өрөвдмөөр нөхцөл байдал дээр нь дээд хүмүүс нь ингээд л тоглолт хийгээд л байдаг. Өр тавьж байртай болно гэдэг бол маш хэцүү шүү үхэх өвдөх хальтрах ч эрх байхгүй.

Зочин 2016-01-06 182.160.35.83

МАН-ы 6 хувийг эд нар өөрсдөө болохгүй юм байна гээд 8-9 % болгоо биз дээ. яах гэж ингэж ард түмнийг дахин хуурч сонгогдох гээд хошгируулаад унаваа?

Зочин 2016-01-06 203.59.209.110

ТИЙМ ШҮҮ СОНГУУЛЬ ОЙРТСОН ШҮҮ ДЭЭ ДАНДАА ХУУРТАХ ЮМ ДАА

Зочин 2016-01-06 79.227.158.246

Ediin zasag uuriinkhuu huuliin daguu goldirlooroo yvdag. Ene yrigdaj baigaa shig gadnaas hucheer nuluulbul bogino hugatsaand eyreg nuluu uzuulj boloh ch dund urt hugatsaand tom hyamral bii bolgodog. USA-d bolson hyamraliin hor urshigaas delkhii niit odoo hurtel garch chadaagui urgeljilj baihad bid uursunduu ter hyamraliig uursdiin garaar uursunduu bii bolgoh hend heregtei ve.Het undur ashig oloh gesen uls tur business-n hedhen etgeediin lobby l yvj bna. Unguts harahad olon niitiig oronsuutzjuulah geed baigaa metbolov ch unen heregtei zuun heden hun het undur ashig olood tuunii unend hyamraliin ur huvruliig uldeej baigaa l heregbolj baina. Bairnii une yagaad buurj bolohgui gej. Niiluulelt ni het ikhdeed baigaa ym bol unee buulgah l heregtei, hahuulid ugdug munguu hemneed ashgaa avaad uldej yagaad bolohgui gej

Зочин 2016-01-06 182.160.34.209

хууртагдаж ханадаггүй монголчуудаар мөн ч их тоглох юм даа. зээл өгч байгаа ч юм шиг өгөх гээд байгаа ч юм шиг байсаар сонгууль хүргэж санал авах тактик гэж харагдаж байна

АРД 2016-01-06 68.100.43.176

59.153.113.*) гэх нөхөрт : чи энийг уншаад ойлгож чадахгүй бол хар толгойндоо гомд......... эсвэл чи хөөсөрсөн үнэтэй байраа зарж чадахгүй өмдөндөө чацга алдаж суугаа өмхий олигархи байна....

Зочин 2016-01-06 59.153.113.92

Доор сэтгэгдэл бичсэн Ард гуайд. Банкинд барьцаалах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд шууд нөлөөлөх шийдвэрийг ҮХЦ гаргасан учраас зээл зогссон. Банкууд зөвхөн 8% -ийн зээлийг төдийгүй, бүх төрлийн ипотекийн зээлийг зогсоосон. Мэдээж зээлээ зогсоох нь банкны үйл ажиллагааг эрсдэлд оруулж буй алхам мөн. Гэхдээ ийм эрх зүйн орчин үйлчилж байхад зээлээ үргэлжлүүлэн олгосоор байна гэдэг тэрнээс илүү эрсдэл. Таны доорх дүгнэлт шар сонин хавьцаа явж байвал илүү зохино: "Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно."

Ard 2016-01-06 68.100.43.176

Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай. Хэн нэгэн олигархи, компани, ченж ард түмний зовлонгоор жаргал хийдэг бус, төр засгийн шийдвэр нь ард түмний язгуур эрх ашгийг хангасан эрүүл саруул шийдвэр гардаг байх болтугай !!!

EZA 2016-01-06 103.10.23.108

5 huvi bolgohoor butsaad bairnii une osiishdee. ondor uneer 5 huvitai bair avj yah um be. Bairnii une odoo l horson deeree buuj irehnuu geheer butsaad osgoh geed baih um. bairnii une osgohoor inflyatsi chini dagaad osno. Naad zahiin ediin zasgiin medleg alga uu. Songuuliin show hiij ulsiin ediin zasgiig yagaad unagaagaad baigaan be.

иргэн 2016-01-06 59.153.114.10

5 хувийн боломж бүрдсэн ч гэх шиг 8 хувиа ч өгөхөө боличихоод МБ-ны ерөнхийлөгчөө 8 хувиа ч болтугай үргэлжлүүлээчээ

irgen 2016-01-06 59.153.114.10

Намуудын сонгуулийн шоу-ны дүнд иргэд хохирохгүй л байвал баярлана Яриад байгаа нь хурдан ХЭРЭГЖЭЭСЭЙ. 5 хувийг олгох эрхзүйн орчин бүрдтэлээ ядаж 8 хувиа олгож эхлээчээ. байранд ормоор байна

Зочин 2016-01-06 103.26.194.83

Гаргасан хуулиудын чинь гор маниус дээр буугаад байна Энхболд оо. АН МАН гэлтгүй та нарын хамтарсан хортой хуулиуд

Зочин 2016-01-06 122.201.22.251

ӨР ӨР ӨР ӨР БИТГИЙ БАЯРЛА ӨНӨӨДӨР ҮХЭХЭЭР МАРГААШ ҮХ ГЭСЭН ҮГ

Зочин 2016-01-06 202.21.106.125

МонголБанкны Н.Золжаргал, МИК-ийн Н.Гантөгс нар хамтдаа орон шоронд орно. Яаж худлаа яриад булхай чинь илрэх л болно доо.

ZOCHIN 2016-01-06 59.153.112.119

anh arai gej avlaa geed bayarlaj bsan. odoo ogt haragdahaa baisan bur barij ch uzehgui bga ih mongiig toloh gj balarch suuna daa

Зочин 2016-01-06 27.123.213.226

ИЙМ САЙХАН ШИЙДВЭР ГАРГАХ ГЭЖ БАЙГАА АРДЧИЛСАН НАМАА ИРГЭД, ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНҮҮД ДЭМЖЭЭД ӨГӨӨРЭЙ. ТЭГВЭЛ БҮР БАТАЛГААТАЙ Л БОЛОХ БАЙХ ШҮҮ

Зочин 2016-01-06 59.153.113.53

8 %-ийг 5 % болгож бууруулах бол хамгийн шударга бөгөөд бодит боломж. З. Энхболд одоо л нэг зөв юм дугарч эхэллээ.

zov ajil 2016-01-06 103.26.195.100

Tetgevriin humuus bairnii zeeld hamjardmaar ba Ajiltai huuhedteigee hamtarmaar ba

zochin 2016-01-06 103.26.195.100

Tetgevert ert garsan humuus bairnii zeeld hanragdaj chadahgui ba. Ene malaar harj uzeech, Harin ch naidvartai orlogotoi hun shuu

Зочин 2016-01-06 202.21.106.155

ЭНХБОЛД ДАРГАА ХОЁРЫН ХООРОНД 5 ХАН ХУВИАР ЯАХИЙН БЭ. НЭРИЙН ХОР Ш ДЭЭ. ЗҮГЭЭР Л ИРГЭДЭЭ ОРОН СУУЦААР ҮНЭГҮЙ ХАНГАНА ГЭЭД МЭДЭГДЧИХ Л ДЭ. ТЭГВЭЛ СОНГУУЛИАР ЗООЛТТОЙ ЯЛНА ШД.

Яагаад 80мкв дээш талбайд хариу өгөхгүй байна вэ?? 2016-01-06 103.26.193.35

http://www.mongolbank.mn/ipotek_statistic.aspx?id=1_2 Монгол банкны site дээр: Банкуудын олгосон орон сууцны ипотекийн зээлийн 77 орчим хувь нь 80м2-аас бага талбай бүхий орон сууцаар барьцаалагдаж байна. гэжээ. Үлдэх 23%-н иргэдийг орхиж болохгүй шүү. зүдэрч байна шүү.

ичээсэй 2016-01-06 122.201.22.75

онолын хувьд гэчжээ

иргэн 2016-01-06 103.26.193.35

80мкв-аас дээш, доош эсвэл зорилтот ба зорилтот бус бүлэг гэж ард түмнээ битгий ялгаварлаарай, бүгд л ажил орлогогүй ядарч байна шүү.

Зочин 2016-01-06 103.10.23.211

eniigee ajil bolgowol bvh aldaag chin uuchilay an min

Зочин 2016-01-06 202.131.247.202

ингээд сайхан тайлбарлаад таниулаад явбал зүгээр л юм. гэхдээ сонгуулийн өмнө том оноо авах гэсэн арга биш байгаадаа. эргээд эдийн засагтаа алсдаа муугаар нөлөөлөх вий. зах зээлийн жамаараа явбал яадаг юм бол. оноо зулгаах гэсэн арга биш байгаасай л гэж найдая.

Зочин 2016-01-06 202.9.41.46

Болж байна Ядаж л ингээд мэдээлэлээ өгдөг байх хэрэгтэй. Урьд нь юу болоод өнгөрөвөө л байлаа шүү дээ. Буруу гэж бодвол буруугаар мушгих юм их л гаргаж ярицгаах байх даа Амжилт БҮГДЭЭРЭЭ ОЛУУЛАА ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУДАА.