Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчид Түрээслээд өмчлөх орон сууцтай болох боломжийг Монгол Улсын Засгийн газар олгосон.
Өнөөдөр зам тээврийн салбарын 24 албан хаагчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг нь гардуулан өглөө.
Эдгээр албан хаагчдын тухайд тусгаарлах байранд ажилласан, ачаа тээврийн тээврийн нислэгт үүрэг гүйцэтгэсэн, анхны захиалгат нислэгийг ахалсан, мөн орон нутгийн зорчигчийн галт тэргэнд 11 удаа томилогдон ажиллаж зорчигчдод тандалт, үзлэг хийсэн МИАТ ТӨХК болон зорчигчийн вагон тээврийн үйлчлэгч, жолооч зэрэг албан хаагчид багтсан байна.
Өнөөдөр мөн эрүүл мэндийн салбарын 400 албан хаагч батламж гардан авлаа.
Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан аваад байна.
Батламж гардан авсан иргэд байраа сонгон, Нийслэлийн орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
ЗАМЧИН 2020-06-29 103.9.90.130
Дарханы замыг хуулуулсан Батболд гэдэг авлигачин төрийн нарийн бичгийн даргыг хурдан зайлуулаачээ. Ямар ч үүрэггүй мөнгө идэхийг илүүд үзсэн луйварчин
Зочин 2020-06-29 66.181.161.49
Төр барилгын салбарыг эзэлсэн нь цаанаа ийм л зорилготой. Төсвийн мөнгөөр барилга барина. Төрийн албан хаагчдад ипотекийн зээлээр хангана. Ирээдүйд манайд нийгмийн 2 анги тогтох байх. Төсвөөс хамааралтай ба хамааралгүй гэж.
Зочин 2020-06-29 202.126.92.18
БӨӨН ХАРИАЙ УЛСУУД ЯАНА ДАА НЭГ МОНГОЛЫН АМЬДРАЛ ДЭЭШИЛЖ БАЙВАЛ БАЯРЛАА ХАМТ ОЛНООРОО ЯРИЛЦСАН Л БАЙЖ ТААРАА ШҮҮ ДЭЭ ӨӨР ШИГЭЭ БУСДЫГ БИТГИЙ ДҮГНЭ.
Зочин 2020-06-29 202.55.188.81
УОК. Бахархмаар ажил сан шүү та бүгдэд ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье
зочин 2020-06-29 202.179.3.170
Хэн хаана хэрхэн бүртгэж байна вэ
Бас танил тал болж байна уу
Зочин 2020-06-29 202.21.99.42
тэгэлгүй дээ юм дандаа арын хаалгаар гарч байгаа