Covid-19: Энэтхэгт дэлхийн хамгийн том эмнэлгүүдийн нэгийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Энэтхэгт дэлхийн хамгийн том эмнэлгүүдийн нэгийг нээлээ

Covid-19: Энэтхэгт дэлхийн хамгийн том эмнэлгүүдийн нэгийг нээлээ

Энэтхэгт сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай уялдуулан дэлхийд хамгийн томд орох эмнэлэг нээгджээ. Эмнэлгийн нэрийг Сардар Патель Ковид эрүүл мэндийн төв гэх бөгөөд Дели төдийгүй Энэтхэг орны хувьд өмнө нь байгаагүй том эмнэлэг болж байна. Эмнэлэг өчигдөр /2020.06.28/ хэсэгчилж буюу боломжит 10 мянган орныхоо хоёр мянгыг ашиглалтад оруулж, нээлтээ хийжээ. Харин үлдсэн найман мянган ор долдугаар сарын 1-ээс эхлэн ашиглалтад орох гэнэ.

Энэтхэгийн дотоод хэргийн сайд Амит Шах, Делигийн ерөнхий сайд Арвинд Кежриуал нар эмнэлэг нээгдэхийн өмнө буюу зургадугаар сарын 27-нд эмнэлэгтэй талицсан аж. Тийнхүү Кежриуал тэр өдрөө өөрийн твиттер дээр “Энэ бол дэлхийн хамгийн том эмнэлгүүдийн нэг” хэмээж, Амит Шах “10 мянган ор гэдэг бол Делигийн иргэдэд маш том аврал” хэмээн бичжээ.

Тус эмнэлгийн үйл ажиллагааг Энэтхэг-Түвдийн хилийн цагдаа хариуцан явуулах гэнэ. Мөн энэ бүхнээс гадна эмнэлэг нээсэн өдөр нь Энэтхэгт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн өдөр болон бүртгэгдсэн байна. Тухайлбал нийт 19906 тохиолдол, 410 нас баралт шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлыг 528859, нас барагсдын тоог 16095 болгосон байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж