Гурван ихрийн нэгийг хөндүүлэхийг шаарджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гурван ихрийн нэгийг хөндүүлэхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Гурван ихрийн нэгийг хөндүүлэхийг шаарджээ

 

Гурван ихэр тээж буй нэгэн эх Калифорнийн шүүхэд гомдол гаргасан байна. Хүүхдүүдийн биологийн эцэг нь гурван ихэр биш, хоёр ихэр хүүхэдтэй болохыг хүссэн учраас ихрүүдийн нэгийг нь үр хөндүүлэхийг тээгч эхээс шаардаж, тэгээгүй тохиолдолд ямар ч төлбөр өгөхгүй гэж сүрдүүлжээ.

 

47 настай тээгч эх хүүхдээ үр хөндүүлж чадахгүй хэмээн Лос Анжелесийн Дээд шүүхэд 47 хуудас гомдол гаргаж, тус мужийн тээгч болох тухай хуулийг Үндсэн хуультай зөрчилдсөн гэжээ.

 

Күүк хэмээх тээгч эхэд Жоржиа мужийн нэгэн эр 33,000 ам.доллар төлж, ихэр хүүхэдтэй болохоор өөрийн спермийг 20 настай донорын эм бэлгийн эстэй суулгуулсан юм байна. Гэвч есөн долоо хоногийн дараа тээж буй ураг нь гурван ихэр гэдгийг олж мэдсэнээр энэ бүхэн эхэлсэн гэнэ.

 

Тээгч энэ тухай хүүхдүүдийн аавд хэлэхэд тэрбээр гурав биш, хоёр хүүхэд захиалсан учраас нэгийг нь үр хөндүүлэхийг шаардсан байна.

 

Харин тээгч эх хүүхдээ үр хөндүүлэхээс татгалзаж, хүүхдэд асран хамгаалагч олно гэдгээ хэлжээ. Гэвч биологийн эцэг хүүхдийг хүнд өргүүлэхээс дургүйцсэн бөгөөд өмгөөлөгчөөр дамжуулан хэрэв хүүхдийг үр хөндүүлэхээс татгалзвал нэг ч ам.доллар төлөхгүй гэж мэдэгдсэн байна.  23 долоо хоногтой тээгч яах ч учраа олохгүй хэцүү байдалд орж, шүүхэд ханджээ.

 

Тээгч эхийн өмгөөлөгч Калифорнид мөрдөж буй тээгч эхийн тухай хууль нь Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрх эдлэх тухай заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм байна.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

teneg amitan 2016-01-06 1.202.101.73

Teegch ehed yamar buruu baigaa yum be. Ter emegteid ur suulgasan emchiin buruu yu? munag eriin ***** buruutai yu.? Heden ur togtohiig eej ni medehgui ee. ertontsiin hamgiin muu muuhai, hagis hertsgii buhen Amerikaas l ehtei.

хэхэх 2016-01-06 202.5.196.170

мэдрэл муутай юмнууд хаа сайгүй байх юмаа хорвоог ингэж бузарлаж яадаг байнаа

зочин 2016-01-06 103.57.93.215

Тэр биологийн эцэг гээд байгаа нөхөр энэ эмэгтэйг 2 ихэр төрүүлсэн ч мөнгөө өгөхгүй гонжрох нөхөр байндөө

Зочин 2016-01-06 202.21.113.106

Ямар аймаар юм бэ, иймэрхүү хууль хийхдээ бодолцох ёстой асуудал байна.