Засгийн газрын “Аргачлал батлах тухай” 2018 оны 22, 2019 оны “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгох тухай 23 дугаар тогтоол, ЗГХЭГ-ын даргын “Чиг үүргийг дахин хуваарилах ажлыг зохион байгуулах тухай” албан даалгаварыг тус тус үндэслэн МХЕГ-ын даргын “Чиг үүрэг шилшүүлэх тухай” А/164 дүгээр тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын газраас олгодог Мал эмнэлэг, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, Импортын мэдэгдлийг Аймаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэст шилжүүлсэн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр 2020 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Иймд Зарим нэр төрлийн амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн импортлогч, экспортлогч аж ахуй нэгж, иргэд Аймаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэст албан хүсэлт гарган Мал эмнэлэг, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ, Импортын мэдэгдлийг авахыг зөвлөж байна.
Хавсралт:
ЭХ СУРВАЛЖ: МХЕГ