Майли Сайрус Лиам Хемсворт дахиад хамтдаа

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Майли Сайрус Лиам Хемсворт дахиад хамтдаа

Дуучин бүсгүй Майли Сайрус, “Өлсгөлөн тоглоом” франшизийн од Лиам Хемсворт хоёр шинэ оны баярыг хамтдаа өнгөрүүлж энэ сарын эхээр Австралийн Байрон-Бей хотын хөгжмийн Falls Festival наадамд цуг очжээ.

Дуучин бүсгүй Майли Сайрус (Miley Cyrus) жүжигчин Лиам Хемсворт (Liam Hemsworth) хоёр 2013 онд салж, холдсон ч 2015 оны хавраас дахин харилцах болжээ. “Майли байнга түүнд бичиж, харин Лиам урт хугацаанд хариу өгөхгүй байснаа эцсийн эцэст бас л бичих болсон. Үүнээс гадна тэд янз бүрийн арга хэмжээнд тааралддаг байлаа” гэж эх сурвалж Us Weekly сэтгүүлд ярьжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Лиам Хемсворт Sugarscape-т ярилцлага өгөхдөө, тэр Майлид сэтгэл алдраагүй гэсэн байлаа. “Бид таван жил хамт байсан. Сэтгэл маань хувираагүй, хэвээр байгаа” гэж тэр хэлжээ.

Майлис Сайрус түүнтэй харилцаагаа сэргээхээр хичээсний буянд тэд 2016 оны шинэ оны амралтаа хамт өнгөрөөж байна. Хөгжмийн Falls Festival наадамд Хемсворт том ах Крис, (Chris Hemsworth), Люк (Luke Hemsworth) хоёрын хамт хүрэлцэн очжээ. The Hunger Games туульсийн одын ах нарыг тэдний эхнэрүүд Элиза Патаки (Elsa Pataky), Саманта Хемсворт (Samantha Hemsworth) дагалдсан бол Лиамтай Майли Сайрус хамт байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж