Casato-гийн шинэ гоёлууд

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Noor нэртэй ээмэг, бөгж нь үнэт өдөөр бүтээгдсэн мэт.

Перс хэл, аялгуу зөөлөнтэй фарси хэл дээр “Нур” гэсэн үг нь гэрэл гэсэн утгатай. Италийн уран дархны Casato марк тэр үгээр өөрийн гоёл чимэглэлийн эдлэлийн шинэ цуглуулгаа нэрлэжээ. Очир эрдэнийн хэмжээ тоо нь бага байгаа нь тааламжтай харагдаж байна. “Гэрэл” цуглуулгад умарт Азийн чимэглэлийн нөлөө илт. “Гэрэл” дэлхийн аянаа эхлүүлэхэд шаардлагатай очир эрдэнийг бадмаараг, индранил, номин эрдэнийн чулуутай хослуулан ашиглав. Casato гоёл чимэглэлийн шинэ Noor цуглуулга өнгө, гялбаа сайтай үнэт чулуу газар авсан дэлхийн хандлагыг харууллаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж