Леонардо ДиКаприо Келли Рорбахаас салав

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Леонардо ДиКаприо Келли Рорбахаас салав

Америкийн жүжигчин Леонардо ДиКаприо америк модель Келли Рорбах бараг жилийн турш найзлаад салцгаалаа.

Кино шагналын шинэ улирлаар Леонардо ДиКаприо (Leonardo DiCaprio) улаан хивсний ёслолд ганцаараа оролцох болно. Us Weekly ба People сэтгүүлүүд тэдний найз нараас ДиКаприо модель Келли Рорбах (Kelly Rohrbach) хоёр хагацаж байгаа мэдээлэл авчээ.

Тодорхой явцуу хүрээнд мэдээлэл тараагчид хосыг хэдэн сарын өмнөөс салцгаасан гэж байгаа гэнэ. Ажлын ачааллын дэг нь салалтын шалтгаан болжээ.

“Тэр хоёр одоо маш их ажилтай. ДиКаприо шинэ киноны гаралтын ажилтай, эмэгтэй нь жинхэнэ модель болсон учир завгүй. Тэрнээс биш тэдний хэн нэг нь шинэ дурлалтай учраагүй” хэмээн хосуудад ойр эх сурвалж ярьжээ. Шинэ оны баяраар тэд тус тусдаа байв. Одоо 41 настай жүжигчин 25 настай модель хоёрын хайр бараг нэг жил үргэлжлэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж