Facts: Канье Уэстийн шинэ хэмнэл

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Facts: Канье Уэстийн шинэ хэмнэл

Канье Уэст (Kanye West) шинэ  2016 Facts трекээр эхлүүлэв. 

Рэпчиний хувьд энэхүү цомог нь  2015 оны тайлан гэхээр болжээ. Тэрээр Аdidas  компанитай амжилттай хамтарснаа дурсаж, 2013 онд гэрээгээ тасалсан Nike компанийг шүүмжлэв. "Yeezy, Jumpman-наас дээгүүр харайв» гэж үгэнд нь орсон нь кроссын adidas X Kanye West Yeezy шаахай маш их амжилттай, Nike Air Jordan-наас ч илүү сайн худалдагдаж байгааг хэлсэн бололтой. Мөн тэрээр 2020 онд ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд эхнэр Ким Кардашьянаа (Kim Kardashian) Зул сарын өмнө өөрийн эмозийг гаргасан,   Kimoji emoticon авах гэсэн хүмүүс замбраагүй их байснаас AppStore сервер  хэсэг хугацаанд ачаааллаа даагаагүй тухай дуулав. “Бид саяыг минутад хийдэг” гэж тэр дуундаа өгүүлжээ.

Үүний хажуугаар, Канье Уэст өнгөрсөн оны хоёр дуулианыг  үглээндээ оруулжээ. Инээдмийн жүжигчин Билл Косбийн (Bill Cosby) бэлгийн хүчирхийлэл (одоо 50 эмэгтэй шүүхэд хандаад байгаа) , “Ертөнцийн миссийг буруу цоллосон хөтлөгч Стив Харвийн (Steve Harvey) алдааг тэр дууллаа.

Дууны үгэнд телевизийн хөтлөгч Жимми Фэллон (Jimmy Fallon), хөл бөмбөгчин Оделл Бэкхем (Odell Beckham), DJ Mano, түүний экс-продюсер Твайлайт Тоун (The Twilite Tone), DJ Timbuck2, охин Норт Уэст (North West) зэрэг олон нэр оржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж