Банк дээрэмдсэн этгээдийг олоогүй байна

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Банк дээрэмдсэн этгээдийг олоогүй байна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитал” банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ. Сэжигтэн этгээд баг өмсөн нэвтэрч, улмаар банкны теллерт буу тулган сүрдүүлж 10 сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм. Хэргийн сэжигтнийг  илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын алба хаагчид хамтран сэжигтнийг барих ажиллагааг явуулж байна. Гэмт этгээдийн банк дээрэмдэж байх үеийн бичлэг камерт үлдсэн хэдий ч одоогоор хуулийнхан гэмт этгээдийг баривчилж чадаагүй бөгөөд орон даяар эрэн сурвалжилж байгаа юм. Цагдаагийн ерөнхий газраас хулгайчийг барингуутаа олон нийтэд мэдээлнэ гэлээ.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж