НӨАТ-ын хонжворт 136 сая төг хуримтлагджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

НӨАТ-ын хонжворт 136 сая төг хуримтлагджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын хонжворт 136 сая төг хуримтлагджээ

УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, иргэд өдөр тутмын худалдан авалт тутамдаа НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан авч, сар бүр урамшуулалт сугалаанд оролцдог болсон юм. Шинэ хууль хэрэгжээд зургаан хоног өнгөрсөн ч, НӨАТ-ын урамшуулал, буцаан олголтыг хэрхэн яаж тооцох, сугалаанд яаж оролцох, тус татварыг  төлдөггүй аж ахуйн нэгж иргэд яаж ажиллах. Мөн интернет ашигладаггүй орон нутгийн иргэд яаж, төлбөрийн баримтаа баталгаажуулах вэ зэрэг тодорхой хариулт шаардсан асуултууд иргэдийн дунд байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ebarimt.mn сайтад хандаж авах бүрэн боломжтойг Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийг хэрэгжүүлэгч багийнхан мэдээллээ.

Татварын байцаагчид хандаж сугалааныхаа кодыг бүртгүүлээрэй

Иргэн та жижиг дэлгүүр, ресторан, томоохон худалдааны төв, гоо сайхны үйлчилгээ гэдгээс үл хамааран мөнгөөр өөртөө үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн авч буй зардлынхаа хоёр хувийг 2017 оноос эхлэн буцаан авна. Ингэхдээ заавал нууцлалын кодтой төлбөрийн баримтаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчээс шаардан авах ёстой. Дараа нь тухайн баримтаа жилийн турш хадгалж, цуглуулах эсвэл баримтаа цаасаар цуглуулалгүйгээр Татварын ерөнхий газрын www.ebarimt.mn цахим сайтад баримтынхаа дугаарыг бүртгүүлж, худалдан авалт бүрээ хянах боломжтой.  Хамгийн эхлээд ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Тэрхүү дугаарыг иргэн бүр авч болно. Эсвэл дараагийн оны эхэнд  ахиухан буцаан олголт авахын тулд гэр бүлээрээ дундаа нэг бүртгэлийн дугаар авах ч боломжтой. НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа бол сар тутамд явагдана. Тиймээс тухайн сарын худалдан авалтаа тухайн сардаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх нээгдэнэ. Орон нутагт эсвэл интернет ашигладаггүй иргэн, худалдан авагчид тухайн төлбөрийн баримтад бичигдсэн сугалааны кодыг харьяа татварын хэлтэс, албаны байцаагчид хандан бүртгүүлж, сард нэг удаа зохион байгуулагдах урамшуулалт сугалаанд оролцож азтан болох эрхтэй болно. Өөр нэг анхаарах асуудал бол НӨАТ төлдөггүй үйлчилгээний газар, дэлгүүрээс худалдан авалт хийвэл иргэн та зөвхөн төлбөрийн баримтад бичигдсэн сугалааны кодоороо хонжворт сугалаанд оролцох боломжтой юм.

Одоохондоо картаар тооцоо хийсэн иргэд НӨАТ урамшуулалд хамрагдах боломжгүй

Арилжааны 17 банктай хамтран ажиллаж, бэлэн мөнгөний картаар худалдаа үйлчилгээнийхээ төлбөрийг төлсөн иргэд одоохондоо НӨАТ-ын урамшуулалд хамрагдах болоогүй гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.  Учир нь банкны картын тооцооны хуулга, худалдан авалтын баримт хоёр тусдаа хэвлэгдэж байна. Уг нь хоёр баримт нэгтгэгдэж, хэвлэдэг болчихвол бэлэн бусаар иргэд үйлчилгээ авсныхаа төлбөрийг хийхэд дээрх урамшуулалд хамрагдах бүрэн боломжтой болох аж. Одоогоор “Ариг”, “Хаан” банкууд “Монос”, “Мобиком”, “Номин” зэрэг компаниудтай хамтарч “All in one” программыг ашиглаж, дээрх тооцооны нэгдсэн сүлжээг бий болгохоор хамтран ажиллаж эхэлжээ.

Төлбөрийн баримт хэвлэх модулийг үнэгүй татаж аваарай

Бизнес эрхлэгч та тооцооны баримт хэвлэдэг кассын машинтай бол машиндаа нууцлалын кодтой баримт хэвлэдэг тусгай модуль буюу программыг www.ebarimt.mn цахим сайтаас үнэгүй татаж авч, тохируулахад болно. Харин өдөрт тийм олон баримт хэвлэх шаардлагагүй гэж үзсэн үйлчилгээний аж ахуйн нэгж, иргэд нөүтбүүк, ухаалаг утсаа ашиглан www.ebarimt.mn сайтад хандаж, тухайн үйлчлүүлэгчийн төлбөрийн баримтыг хэвлэх эсвэл имэйл хаяг руу нь илгээх боломжтой аж. Тусгай нууцлалын кодтой төлбөрийн баримтыг хэвлэхэд мөрдөх батлагдсан хоёр стандарт байна. Эхнийх нь төлбөрийн баримтын цаасны стандарт (MNS 6529 – 2015), хоёр дахь нь техникийн ерөнхий шаардлага буюу (MNS 5005 – 2015) стандарт юм. Энэ нь үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж кассын машин ямар брэнд, төрлөөс үл хамааран ашиглах стандарт гэнэ. Зах, томоохон худалдааны төвүүдийн тухайд лангуунууд дундаа нэг баримт хэвлэгч тавиулах шаардлагатай гэнэ. Ингэхдээ Татварын ерөнхий газарт хандах шаардлагатай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288 дугаарын утсанд хандаж авах боломжтой юм.

Одоогоор баримт хэвлэх 6280 цэг ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар иргэдээс 432 мянга 703 төлбөрийн баримтын код www.ebarimt.mn сайтаар дамжин бүртгэгджээ. Харин энэ сарын 17-ний өдөр явагдах сугалааны хонжворын сан 135 сая 560 мянгад хүрсэн байна.  Иргэд худалдан авалтаа бүртгүүлснээр жил тутам 22 тэрбум төгрөгийн шагналын сантай  сугалааг явуулна. Сугалаанд худалдан авагч хэн бүхэн оролцох эрхтэй ч хамгийн чухал нь худалдаа хийсэн баримтаа л бүртгүүлэх ёстойг дахин сануулъя.

Нэг дор 30 мянган иргэн www.ebarimt.mn сайтад хандах боломжтой

Өдөрт 80-100 мянган иргэн хандахад гацахгүй хүчин чадалтай www.ebarimt.mn сайтад нэг дор 30 мянган иргэн хандаж, нэвтрэх боломжтой. Сайт ачааллаа даахгүй гацах тохиолдол бараг гарахгүй гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. Хэрэглэгч нэвтрэхээр хандахад удаан уншиж байвал олон төрлийн мэдээллийг шүүж байна гэж ойлгож болно гэсэн юм.

Д.УУДАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ИРГЭН 2016-01-06 202.179.11.98

НӨАТ ЫН ШИНЭ ХУУЛИАР ХҮН БҮР ТАТВАР ТӨЛӨГЧ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА БИЗНЭС ЭРХЛЭГЧИД АШГАА ГАРГАХЫН ТУЛД НӨАТ ЫН 10 ХУВИЙГ БАРААН ДЭЭРЭЭ НЭМЖ ЗАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ИРГЭД ТӨЛСӨН 10 ХУВИЙНХАА 2 ХУВИЙГ ЖИЛИЙН ДАРАА БУЦААЖ АВААД 8 ХУВИЙГ НЬ УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛЖ БАЙХ НЬ СУГАЛАА ГЭДГЭЭР ЖИЖИГ ГАЗРУУД ШАХАГДАЖ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ХААГДАЖ ОЛОН ХҮН АЖИЛГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ АМИА ТЭЭЖ ЯВАА УЛСАД ХЭЦҮҮ БОЛЖ ДЭЭ ХҮН АЛЬ БОЛОХ ХЯМДЫГ НЬ АВНА ШҮҮ ДЭЭ ГАР ДЭЭРЭЭ НАЙМАА ХИЙЖ БАЙГАА ХҮНЭЭС ЯАЖ ТАЛОН АВАХ ВЭ ЭНЭ ТАЛААР САЙТАР БОДОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ 2-3 САЯ ТӨГРӨГӨӨР КАССЫН МАШИН АВАХ ЧАДАЛТАЙ ХҮН АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ ХАРИН ТОМ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭЭ ТАЛОНЖУУЛААД ЖИЖИГ ГАЗРУУДАД ТОГТМОЛ ТАТВАР НООГДУУЛБАЛ ЯМАР ВЭ ИНГЭХ НЬ АЛЬ АЛЬ ТАЛДАА ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ ОДОО БОЛ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ ХУВЬ ХҮН БҮГД Л ТАТВАР ТӨЛӨГЧ БОЛЖ БАЙНА ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН ХҮНД ЭНЭ ҮЕД ЭНЭ АРГА ХЭР ОНОВЧТОЙ ВЭ БОДОЖ ҮЗЭЭЧ ТӨРИЙН ТҮШЭЭД МИНЬ

ИРГЭН 2016-01-06 202.179.11.98

НӨАТ ЫН ШИНЭ ХУУЛИАР ХҮН БҮР ТАТВАР ТӨЛӨГЧ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА БИЗНЭС ЭРХЛЭГЧИД АШГАА ГАРГАХЫН ТУЛД НӨАТ ЫН 10 ХУВИЙГ БАРААН ДЭЭРЭЭ НЭМЖ ЗАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ИРГЭД ТӨЛСӨН 10 ХУВИЙНХАА 2 ХУВИЙГ ЖИЛИЙН ДАРАА БУЦААЖ АВААД 8 ХУВИЙГ НЬ УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛЖ БАЙХ НЬ СУГАЛАА ГЭДГЭЭР ЖИЖИГ ГАЗРУУД ШАХАГДАЖ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ХААГДАЖ ОЛОН ХҮН АЖИЛГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ АМИА ТЭЭЖ ЯВАА УЛСАД ХЭЦҮҮ БОЛЖ ДЭЭ ХҮН АЛЬ БОЛОХ ХЯМДЫГ НЬ АВНА ШҮҮ ДЭЭ ГАР ДЭЭРЭЭ НАЙМАА ХИЙЖ БАЙГАА ХҮНЭЭС ЯАЖ ТАЛОН АВАХ ВЭ ЭНЭ ТАЛААР САЙТАР БОДОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ 2-3 САЯ ТӨГРӨГӨӨР КАССЫН МАШИН АВАХ ЧАДАЛТАЙ ХҮН АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ ХАРИН ТОМ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮДЭЭ ТАЛОНЖУУЛААД ЖИЖИГ ГАЗРУУДАД ТОГТМОЛ ТАТВАР НООГДУУЛБАЛ ЯМАР ВЭ ИНГЭХ НЬ АЛЬ АЛЬ ТАЛДАА ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ ОДОО БОЛ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ ХУВЬ ХҮН БҮГД Л ТАТВАР ТӨЛӨГЧ БОЛЖ БАЙНА ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН ХҮНД ЭНЭ ҮЕД ЭНЭ АРГА ХЭР ОНОВЧТОЙ ВЭ БОДОЖ ҮЗЭЭЧ ТӨРИЙН ТҮШЭЭД МИНЬ

Cuga 2016-01-06 103.26.192.190

Хуний шунал дээр дереелсен шоу эцэстээ хел дээрээ босож ядаж буй нэгжууд цаашлаад олонхи болсон хэрэглэгчид хохирдог юмаа. Одоогийн засагт бэлэн менге цуглуулах бодлогогуй ирээдуй муутай арга. Эрдэнэ зев ойлгосон байна

Зочин 2016-01-06 203.194.116.41

баримтуудаа өгөхгүй л байна даа. хуучин баримт гэдэг юмаа өгөх юм аа. том газар ч ялгаа алгаа:. . явж явж бантан болох байх аа.

Зочин 2016-01-06 203.169.50.25

bantan otgoo

burmaa 2016-01-06 150.129.142.11

Эхлээд орж бүртгүүлэхэд янз бүрийн асуудал гарч төвөгтэй байсан ч лавлахаас нь асууж байгаад нэг л бүртгүүлчихвэл баримтаа оруулаад байж болж байна шүү. Хүмүүсээ халшралгүй асууж лавлаж байгаад заавал бүртгүүлцгээ.Энэ төслийг гүйцэтгэж байгаа залууст амжилт хүсье.

Zuv zuv 2016-01-06 59.153.114.113

Tatvariin enehuu bodlogiig zuv gej bodoj bna. tertee irged bid tudiiguus udiig hurtel Noat orson baraa uilchilgeegeer uilchluulj, hudaldan avch irseniig tur zasaj zalruulj ulmaar tatvariin orlogiig nemegduuleh bolomj shu dee.

Зочин 2016-01-06 122.201.31.155

Орж болохгүй гацаж өгч байна Баахан цаг бвсан Аль түрүүн 136 920 000 байсан одоо хэвээрээ л байна НӨАТ-ыг 5% болгохыг дэмжиж байна

яёх 2016-01-06 182.160.32.2

энэ яагаад ийм сонин систем гаргаад байгаа юм бэ. энэ их ажил болж байж зөвхөн сугалаанд орж байж буцаалтаа авна гэдэг зөвхөн зарим азтай хүн авна гэсэн үг биз дээ. гэтэл татвар бол бүх ард түмний хөрөнгө шүү дээ. татвараар сугалаа хийж болохгүй. Татварын хэмжээгээ 10%-аас бууруулж 5% болгох хэрэгтэй. тэгвэл хүн бүр хөнгөлөлтийг адил эдэлнэ гэсэн үг. тэгээд бас 3 хоног бүх талоноо шивээд суух юм уу.

Зочин 2016-01-06 103.57.94.135

NOMIN SULJEE DELGYYR IIM TALON ERDOO OGOXGYI BAINA ,1800-1288-DUGAARLUU ZALGAJ TALON OGOXGYI GAZRUUDIIG XELXEER UTASAA TASLAAD XAUCHIXAJ BAINA YAX GEJ INGEJ XUDLAA XYMYYSIIG YIMYYLEED BAINA AA .TATVARIIN ERONXII GAZAR NAAD UTASAN DEEREE SUUGAA ERGYYGEE SOLIOCH EE BOON IX ZAN

буруу 2016-01-06 182.160.32.2

энэ яагаад ийм сонин систем гаргаад байгаа юм бэ. энэ их ажил болж байж зөвхөн сугалаанд орж байж буцаалтаа авна гэдэг зөвхөн зарим азтай хүн авна гэсэн үг биз дээ. гэтэл татвар бол бүх ард түмний хөрөнгө шүү дээ. татвараар сугалаа хийж болохгүй. Татварын хэмжээгээ 10%-аас бууруулж 5% болгох хэрэгтэй. тэгвэл хүн бүр хөнгөлөлтийг адил эдэлнэ гэсэн үг. тэгээд бас 3 хоног бүх талоноо шивээд суух юм уу.

kkkk 2016-01-06 182.160.36.156

манай хороололд ийм талон өгч байгаа газар даан ч алга даа 3,4

максын бөөний төв талон өгөхгүй байна 2016-01-06 182.160.40.99

чингэлтэй дүүргийн хажуугийн максын бөөний төв шинэ талон олгохгүй хуучин талоноор үйлчилж байна шүү татварынхаан

бэлтгэлгүй юу хийгээд байгаа юм вэ 2016-01-06 182.160.40.99

татвараа яаж нэмэгдүүлж авах цаашлаад сонгуульд зарах мөнгө босгохоо бодохоос ард иргэдэд яаж тусахыг,жиижиг дунд бизнэс эрхэлж амиа авч яаваад нь яаж тусахыг бодох сэхээ алга байна энэ төрд.эхлээд кассын машинаа хөнгөлөлттэй оруулж бөөний төвүүдээс эхлээд томоохон үйлдвэрүүдээ хангаад программ хангамж,засвар үйлчилгээг нь хариуцах газартай нэгдсэн 24 цагийн дуудлагын үйлчилгээг бэлтгээгүй талон цуглуулж мөнгө хож гэж тархи угаагаад хэрэггүй.сонгууль дөхөхөөр мөнгө босгох гэж ард олныг ташуурдсаар сулдаж байна хөдөлдөг хэсэг нь

Зочин 2016-01-06 103.26.195.127

Бүртгүүлчихсэн байхад дахин бүртгүүлнэ үү гэж гажигтаад байна

Зочин 2016-01-06 103.26.195.127

Энэ тэнэг вэбсайтаа засаачээ. Орж болохгүй байна.

Зочин 2016-01-06 202.179.26.177

uniin dungiin 2 huvi gedgiig humuus mini martav daa, hun bur nuat tulugch baival ch yahav dee, 1,000,000 tug nuus 20,000 tug-iin uramshuulal avna

Зочин 2016-01-06 122.201.24.73

13-r horoolliin Minii Delguur, Sansar Supermarket lav ogohgui bna lee.

Дорж 2016-01-06 202.9.41.144

Амьдрал мэдэхгүй эрх баригчид худлаа шоудаж бна

zochin 2016-01-06 202.179.28.106

Sansar Supermarket ochigdor oroin baidlaar lav barimt ogohgui baisan.

Эрдэнэ 2016-01-06 202.179.24.49

НӨАТ-аа авна гэдэг чинь бодит байдал дээр бүх барааны үнийг хиймлээр өсгөнө гэсэн үг ш дээ. Юун бараа худалдаж аваад дараа нь НӨАТ-ын 2%-ыг бас буцааж авах. Жишээлбэл: 1000 төгрөгөөр бараа авах байсан бол одоо худалдагч таньд дээр нь НӨАТ-ын 10%-ыг нэмж зарах учир та бодит байдал дээр 1100 төг-р бараа авч үүний 2%-ыг буюу 20 төгрөгийг сүүлд нь эргүүлж авах болох нь. Тэгэхээр энэ журмыг хэрэгжүүлсэнээр энгийн худалдан авагч 80 төгрөгөөр хохирч үлдэнэ гэсэн үг биздээ? Хэрэв миний буруу бол зөв тайлбарлаж өгнө үү?

Засвар 2016-01-06 202.179.24.49

20 хувь шүү

Зочин 2016-01-06 202.21.96.254

ugasa NOAT shingechihsen uneer l awdag bsan shde... jijig gazruud NOAT tulugch bish uchir NOAT nemj zarah ymar ch undeslel baihgui... jijig gazruudin barimt zuwhun sugalaand hamaatai...

зөв ш 2016-01-06 182.160.32.2

дээ. харин хүмүүс ойлгохгүй байна.

r 2016-01-06 183.81.171.135

huleegdej bna gesen tuluvtei hed honoloo tiim uddag yum baih daa r

Gangar invest-d 2016-01-06 202.131.235.98

Тѳрд хонжворт сугалаа явуулах эрх бий юу ?

байдаг 2016-01-06 202.70.40.219

байдаг болоод л хийгээд байгаа юм биш үү малаа

Haha 2016-01-06 176.63.127.249

Tegeed naadhaas chine bas genetiin orlogiin geed tatvar aviishd haha