Твиттер тэмдэгтийн тоог 10,000 хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Твиттер тэмдэгтийн тоог 10,000 хүргэнэ

Саяхан шинэ ерөнхийлөгчтэй болсон Твиттер компани нэг жиргээ бичих 140 тэмдэгтийн багтаамжийг 10,000 болгохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Хамгийн товч утгатай мессеж түгээдэг нийгмийн сүлжээний индэр болсон Твиттер ийм өөрчлөлт хийхээр зэхэж байгаа тухай мэдээний дараа тус компанийн хувьцааны ханш хоёр хувиар буурч, хамгийн доод үнэ буюу 21,89 ам.доллар болсон байна. 300 сая хэрэглэгчтэй технологийн компани хэрэглэгчдийн хүрээг нэмэгдүүлж, технологийн өөр олон өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Тус компанийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Жэк Дорси тэмдэгтийн тоог 10,000-д хүргэх тухай мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд тэмдэгтийн лимитийн талаар зөвлөлдөж байгааг дуулгасан байна.

Жэк Дорси хэлэхдээ  “Твиттерт хүмүүс юу хийж байгааг, текстийг яаж скрийншот хийж, жиргэж байгааг ажиглахад бид ихэнх цагаа зарцуулдаг. Ингэхийн оронд текстийг шууд дамжуулдаг байвал ямар вэ? Ингэвэл хайж олоход, онцлоход ч амар болно. Твиттерийн ялгарах онцлог бол шуурхай, хүртээмжтэй, бодит байх” Хэмээн ярьсан байна. Гэвч Твиттерийн технологийн шинэчлэл, хүрээгээ тэлэх оролдлого нь үүнийг Facebook-тэй улам адилхан болгож мэднэ гэх хүн ч байгаа юм. Үүний жишээ нь хэрэглэгч өөрийн үүсгэсэн урлаг, спорт, энтертайнмент мэдээллүүдээс сонгож үзэх moments, хэрэглэгч хэдэн цагаар Твиттер ашиглаагүй байсан ч мэдээллээс хоцрохгүй байх while you are away зэрэг хуудас юм. Твиттерийг Facebook-тэй өрсөлдөж байна гэж харддаг ч шинэ ерөнхийлөгч энэ талаар “Бидэнд Facebook шиг олон хэрэглэгчээс илүү сард 300 сая идэвхтэй хэрэглэгч хангалттай” гэжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж