Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 10:00 цагт товлогдсон ч дахин хойшиллоо. Шүүх бүрэлдэхүүнээс хэд хэдэн шүүгдэгч өмгөөлөгч нар татгалзсан тул хүсэлтийг ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хойшлуулаад байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өмнө нь энэ сарын 8-нд товлогдсон ч зургадугаар сарын 29-н хүртэл хойшлоод байсан юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ