Улс төрийн зарим намуудын төлөөлөл өнөөдөр /2020.06.29/ УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ. Эх орончдын нэгдсэн намын дарга Ганбат “Өнөөдрийн бий болсон сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор үр дүн гарлаа гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнд МАН эсвэл АН л ялалт байгуулах байсан. Манай намаас сонгуулийн өмнө бие даагч, жижиг улс төрийн нам, эвслүүд нэгдэж, сөрсөн 76 гэсэн үндэсний зөвшилцлийн эвсэл байгуулж сонгуульд оролцох уриалга гаргасан. Гэвч цөөхөн улс төрийн намууд дэмжсэн ч ихэнх нь дэмжээгүй. Тиймээс ирэх жилүүдэд маш хүнд цаг үе ирж байгаа учраас бид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, ялалт байгуулсан намуудад амжилт хүсээд ажлыг нь хийлгээд явах нь зөв” гэж зарим улс төрийн хүчин, бие даагчид үзэж байна гэв.
Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард хийсэн социологийн судалгаануудаас харж байхад Монгол Ардын нам ялах нь тодорхой байсан. Тиймээс сонгуулийн үр дүнтэй эвлэрч, эргэлзээгээ арилгаж, цаашид МАН-д ажлаа хийх боломжийг нь олгох нь чухал. Хэрэв гуравдагч хүчнүүд нэгдсэн бол бид ялалт байгуулах байсан ч олон улс төрийн хүчин, нам эвслүүд, бие даагчид нэгдэж чадаагүй учраас улс төрийн соёл бий болгож, ялагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой гэж зарим улс төрийн хүчин үзэж байна гэв.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ