Унаач хүүхэд амны хаалт зүүх ч уралдааны үед хэрэглэхгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Унаач хүүхэд амны хаалт зүүх ч уралдааны үед хэрэглэхгүй

Унаач хүүхэд амны хаалт зүүх ч уралдааны үед хэрэглэхгүй

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар өнөөдөр /2020.06.29/ мэдээлэл хийлээ.


Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Унаач хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх” гэж заасан бөгөөд үүний дагуу хүүхдүүдийг мориноос унаж амь нас, эрүүл мэндээр хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгохоор дөрвөн компани ажиллаж байна. Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэснээр тухайн хүүхдийн насны тоог харуулаад зогсохгүй даатгалын гэрээтэй эсэхийг нь шалгах юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу унаач хүүхдийг 100 мянган төгрөгөөр даатгах бөгөөд нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг байх аж. Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас унаач хүүхдүүд стандартын дагуу хувцасласан эсэхэд хяналт тавих юм байна. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.ХАЛИУН:

-Уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал эцэг эхтэй нь хамт дагуулж ирнэ. Ингэснээр тухайн хүүхэд хурууны хээгээ уншуулж өөрийгөө баталгаажуулснаар  нэгдсэн мэдээллийн санд бүртгэл нь орох юм. Мөн уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд хамруулсан гэрээг авчирна. Бүх унаач хүүхдүүд амны хаалтаа зүүнэ. Энэ жилийн баяр наадам улсын хэмжээнд  нэг өдөр зохион байгуулагдах учраас  21 аймаг, есөн дүүрэг рүү  тусгай цахим бүртгэлийн төхөөрөмжийг хүргүүлсэн. 

Бүртгэл зургадугаар сарын 29-өөс долдугаар сарын 9-ныг хүртэл  аймаг, сум, нийслэл дээр  08.30-20.00 цагийн хооронд хийгдэнэ. Унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас, хэрэглэл, өмсөөгүй, бүртгэлийн картгүй ирсэн бол уралдуулахгүй.

Мөн хүүхэд хурдан морь унахдаа заавал хамгаалалтын хувцас өмсч, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй. Зөвхөн уралдаанч хүүхэд гэлтгүй хөдөлмөр эрхэлдэг, асрамжид байдаг, хараа хяналтгүй  зэрэг төрийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай хүүхэд бүрийг ийнхүү цахим бүртгэлд хамруулж байгаа.

Энэ жилийн хувьд уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр тухайн уралдаанч хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах боломжтой болж байгаа юм. Үүнд суурь хураамж нь 100 мянган төгрөг. Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая төгрөг байна. Тухайн даатгал нь дан ганц уралдааны явцад бус  бүтэн жил  үйлчилнэ. Даатгалын хувьд санхүүгийн зохицуулах хорооноос 11 даатгалын компани бүртгэлтэй байгаагаас одоогоор дөрвөн даатгалын компанитай хамтарч ажиллаж байна. Бүх даатгуулагч компдани хамтарч ажиллах нь нээлттэй. Даатгалын нөхөн олговрын хэмжээг ихэсгэснээр өнгөрсөн 2019 онд  121 хүүхэд 186.6  сая төгрөгийн гэнэтийн ослын даатгалын нөхөн олговор авсан байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж