Жүдо бөхийн УАШТ-ийг Орхон аймгаас шууд дамжуулна | News.MN

Жүдо бөхийн УАШТ-ийг Орхон аймгаас шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн УАШТ-ийг Орхон аймгаас шууд дамжуулна

-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг МNB телевиз Орхон аймгаас шууд дамжуулан үзүүлнэ-

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-10-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” ордонд болно. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт зохион байгуулж байгаа аж. Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МNB телевиз Орхон аймгаас шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.  

УАШТ-ий жингийн барилдаанууд 8-9-нд явагдах бол 10-нд багийн тэмцээн болно.

Эрэгтэй 7, эмэгтэй 7 мөн эрэгтэй, эмэгтэй багийн аваргууд тус тус тодорно.

  • Эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг
  • Эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг
  • Баг эрэгтэй -66кг, -73кг, -81кг, -90кг, -+90кг,
  • Баг эмэгтэй 52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг-ын жингийн улсууд аваргууд энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд тодорно.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-06 202.55.191.34

Аливаа улсын далбаа нь тухайн улс орны сүр хүч, гоо үзэмжийг илтгэдэг билээ. Гэтэл бид түмэн өнгийн Монгол далбааг хаа сайгүй хэрэглэж байна. Ялангуяа голын цэнхэр өнгийг шөнийн тэнгэр шиг хар хөх болгож Монгол далбааны сүр хүч, гоо үзэмжийг гутааж байна. УИХ гишүүн гэх гоо сайхны мэдрэмжгүй хүмүүс ямар далбааг баталсныг харж байгаа биз. Одоо бид далбааныхаа өнгийг кодолж дэлхийд тараах хэрэгтэй байна. Иймээс далбаан дээрхи гурван өнгөний кодыг доор бичлээ. Та бүхэн хэрэглээд хараарай. Далбаа минь ямар сайхан өнгөтэй болохыг харж сэтгэл, нүд баясана биз. Манай хуучин НҮБ өмнө мандан намирсан Монгол далбааны голын номин цэнхэр (усан номин ногоон биш шүү) өнгө ийм байсан юм. Бидний эх орноо хайрлах сэтгэл эндээс эхлэх ёстой. Дэлхийн тавцан дээр зөвхөн энэ далбаа минь намирч байг. Ирэх жилийн олимпийн тэнгэрт энэ далбаа минь сүрлэгээр намирах болтугай. Та бүхэн намайг дэмжиж үүнийг цааш нь дэлгэрүүлнэ үү. ЗАХЫН ХОЁР УЛААН ӨНГӨНИЙ КОД: RGB өнгөний хувилбар нь - Red 255 , Green 0, Blue 0 ба HSL өнгөний хувилбар нь Hue 0, Sat 255, Lum 128 ГОЛЫН НОМИН ЦЭНХЭР ӨНГӨНИЙ КОД: RGB өнгөний хувилбар нь - Red 0 , Green 176, Blue 241 ба HSL өнгөний хувилбар нь Hue 139, Sat 255, Lum 120 СОЁМБОНЫ ШАР ӨНГӨНИЙ КОД: RGB өнгөний хувилбар нь - Red 255 , Green 255, Blue 0 ба HSL өнгөний хувилбар нь Hue 42, Sat 255, Lum 128

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж