Хүчингүй болсон Оросын визийг дахин үнэгүй олгоно

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Хүчингүй болсон Оросын визийг дахин үнэгүй олгоно

Хүчингүй болсон Оросын визийг дахин үнэгүй олгоно

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас хүчингүй болсон визийг дахин үнэгүй олгохоо мэдэгдлээ. ОХУ-аас өнгөрсөн гуравдугаар сарын дунд үед олгосон виз нь хилээ хааснаас хүчингүй болсныг дахин олгохоор болсон аж. Оросын Гадаад хэргийн сайдын орлогч Евгений Иваоновын мэдээлснээр коронавирусийн халдвараас болж хилээ хааснаар олон хүн хувийн аялал, бизнесийн төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрсэн аж. Оросын хуулийн дагуу хүчингүй болсон визийг сунгах боломжгүй байдаг учраас дахин олгох гэнэ.

Үүний зэрэгцээ Оросын гадаад хэргийн яамаас хүчинтэй хугацаа нь ирэх гуравдугаар сарын дундаас эхлэсэн нэг болон олон удаагийн визтэй гадаадын иргэд, мөн хилээ нээснээс хойш зургаан сарын дотор виз мэдүүлсэн хүмүүст үнэгүй олгох талаар судалж байгаа аж.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж