Орос сансрын тээвэрлэгч пуужингийн үнийг 50 хувь бууруулна | News.MN

Орос сансрын тээвэрлэгч пуужингийн үнийг 50 хувь бууруулна

Орос сансрын тээвэрлэгч пуужингийн үнийг 50 хувь бууруулна

Орос сансрын тээвэрлэгч пуужингийн үнийг 50 хувь бууруулна

Оросын М.В.Хруничевын нэрэмжит сансар судлалын төвөөс “Ангара” сансрын тээвэрлэгч пуужингийнхаа үнийг 50 орчим хувиар бууруулахаа мэдэгджээ. Тус төвийн үйлдвэрлэдэг 37.5 тоннын багтаамжтай “Ангара” пуужингийн үнийг ирэх 2024 оноос 57.3 сая ам.долларт хүргэж буулгахаар төлөвлөсөн аж. Одоогоор пуужингийн үнэ 100.3 сая ам.доллар байна.

Түүнчлэн Ангара пуужингийн шинэ загвар нь байгаль орчинд ээлтэй эд ангиудыг ашиглахаар ажиллаж байгаа аж. Өнөөг хүртэл ОХУ нь Ангара пуужинг хоёр удаа л хөөргөсөн нь 2014 оны долоо, арванхоёрдугаард сансар руу хөөрчээ.

АНУ-ын бизнесмэн Элон Маскийн “SpaceX” компани өнгөрсөн тавдугаар сард амжилттай пуужин хөөргөж, “NASA” агентлагийн хоёр сансрын нисэгчийг олон улсын станц руу зөөвлөрлөсөн нь ОХУ-ын сансрын амбиц, өрсөлдөөнийг эрчимжүүлжээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ОНОМ 2020-06-29 119.40.98.106

Оросын сансрын хүчин чадал улам сайжирсан уу гэхээс буураагүй ээ. 1990 оноос хойш улам сайжирсан салбаруудын нэг мөн. Үүнийг дэлхийн сансрын байгууллагууд бүгд хүлээн зөвшөөрдөг юмаа. Том улс алдаж болохгүй салбарууд гээд байгаа тэрний дотор сансрын салбар баттай орно. Хүн нисгэдэг хөтөлбөрүүдээ аврахын тулд ОУ-ын сансрын станцад нэгдсэн ч сүүлийн үед 24 оноос цааш дуусгаад ахиж нэгдэхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Хүн хөөргөдөг хөтөлбөрүүдээ өөрсдөө үргэжлүүлнэ.

Avatar

Зочин 2020-06-29 202.126.89.35

сүйрэх нь 50 хувийн магадлалтай

Avatar

Зочин 2020-06-29 202.21.108.220

өрсөлдөөний үр дүнд шахаанд орж үнээ буулгав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж