Орос сансрын тээвэрлэгч пуужингийн үнийг 50 хувь бууруулна

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Орос сансрын тээвэрлэгч пуужингийн үнийг 50 хувь бууруулна

Орос сансрын тээвэрлэгч пуужингийн үнийг 50 хувь бууруулна

Оросын М.В.Хруничевын нэрэмжит сансар судлалын төвөөс “Ангара” сансрын тээвэрлэгч пуужингийнхаа үнийг 50 орчим хувиар бууруулахаа мэдэгджээ. Тус төвийн үйлдвэрлэдэг 37.5 тоннын багтаамжтай “Ангара” пуужингийн үнийг ирэх 2024 оноос 57.3 сая ам.долларт хүргэж буулгахаар төлөвлөсөн аж. Одоогоор пуужингийн үнэ 100.3 сая ам.доллар байна.

Түүнчлэн Ангара пуужингийн шинэ загвар нь байгаль орчинд ээлтэй эд ангиудыг ашиглахаар ажиллаж байгаа аж. Өнөөг хүртэл ОХУ нь Ангара пуужинг хоёр удаа л хөөргөсөн нь 2014 оны долоо, арванхоёрдугаард сансар руу хөөрчээ.

АНУ-ын бизнесмэн Элон Маскийн “SpaceX” компани өнгөрсөн тавдугаар сард амжилттай пуужин хөөргөж, “NASA” агентлагийн хоёр сансрын нисэгчийг олон улсын станц руу зөөвлөрлөсөн нь ОХУ-ын сансрын амбиц, өрсөлдөөнийг эрчимжүүлжээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж