Өнгөрсөн долоо хоногт Италийн Трентинод ууланд авирч байсан аав хүү хоёр руу хүрэн баавгай дайрчээ. Уг баавгайд цаазын ял оноосон бөгөөд амьтны эрхийн төлөө тэмцэгчид эрх баригчдаас баавгайд оноосон ялаа хөнгөрүүлэхийг шаардаж байгаа аж. 59 настай Фабио Миссерони болон түүний хүү 28 настай Кристиан Миссерони нар Пеллер ууланд алхаж байгаад хүрэн баавгайтай дайралдсан гэнэ.
Италийн байгаль орчин судлах, хамгаалах үндэсний институт хүн рүү дайрсан баавгайг шийтгэх хэрэгтэй хэмээн үзсэн байна. Дээрх үйл явдал болсны дараа Трентиногийн захирагч Мауризио Фугатти баавгайг барьж, устгах тушаал гаргажээ. Ингэхдээ хэрэг хийсэн баавгайг танихын тулд Миссеронигийнхны хөлний шарх болон хувцсан дээр үлдсэн үс зэргээс ДНХ-ийн дээж авах аж.
Сүүлийн жилүүдэд тус нутагт хэд хэдэн ийм хэрэг гарсан бөгөөд тухайн бүрт хүн рүү халдсан амьтны ДНХ-ийн дээжийг цуглуулж, ойд тавьсан ажиглалтын камераар мөрдөх болжээ.
Харин Италийн амьтны эрхийн төлөөх Анималисти Италиани болон WWF нар эрх баригчдыг хэргийн талаар бүрэн мөрдлөг явуулж дуусахаас нааш баавгайд ял оноохгүй байхыг уриалж байгаа гэнэ. Тэдний үзэж буйгаар аав хүү хоёр хэрвээ түрүүлж баавгайд халдсан бол баавгайг буруугүй хэмээн үзэж, эсрэгээрээ аав хүү хоёрт ял оноох хэрэгтэй гэнэ. Улмаар энэхүү санаачлагыг 15 мянган хүн дэмжиж гарын үсгээ зурсан байна.
Түүнээс гадна Италийн байгаль орчны сайд дээрх баавгайг бамбаруушнуудаа хамгаалсан эх баавгай байж магадгүй хэмээгээд ял оноохын эсрэг байр суурьтай байгаагаа захиагаар илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN.COM
Зочин 2020-06-29 193.57.67.241
Баавгайг ингэж шийтгээд юунд хүрэх гэж байгаа юм бол доо. Нөгөө үлдсэн баавгайнууд нь цаазлагдахаас айгаад хүн рүү дайрахаа болих уу?
Зочин 2020-06-29 185.220.100.254
Эхлээд баавгайг сэтгэцийн өвчтэй байсан эсэхийг нь шийдэх хэрэгтэй. Хэрвээ тийм бол ял хөнгөрнө
Зочин 2020-06-29 113.198.137.165
Эхлээд баавгайг сэтгэцийн өвчтэй байсан эсэхийг нь шалгах хэрэгтэй юм биш үү?
хаха 2020-06-29 202.55.184.18
Манай Номтойбаярыг уриач. Дор нь зохицуулна ш дээ
Зочин 2020-06-29 202.179.26.48
Баавгайд улсаас өмгөөлөгч гаргаж өг. Шүүх хурлыг нээлттэй явуулах.
Зочин 2020-06-29 203.91.115.47
Ingej bhaar Manaih shig darhan tsaaztai uul bolgood an amitan ni taivan hun ni duraaraa garahgui ali ch taldaa hohirol bhgui bolgood uguhgui bol hun yavuulahiin tuld amitaniig ni tsaazlaad bval ene delhii deer hunees uur amitan uldehgui gej bodoj bn
Зочин 2020-06-29 66.181.166.134
ymr uvchtei ymnuud n zuv gj dardag bnaa
Зочин 2020-06-29 202.179.27.192
Шал мэдрэл. Хүнээс илүү амьтай араатан гэж юу байдгийн
Зочин 2020-06-29 66.181.189.73
Amitdad baih gazar bhgui bolj bna, hun gedeg buzruud heterhii ih urjsenii gai
Иргэн 2020-06-29 66.181.188.149
Баавгайтай ойлголцож чадаагүй байна.
ZOCHIN 2020-06-29 103.10.23.219
GAJUUDAL GEJ EHE ADGUUS AMITAN BURUU ZUVIIG MEDEHGYISHDEE
Зочин 2020-06-29 202.21.108.228
🤣🤣😂😁
зочин 2020-06-29 202.55.183.108
Амьтныг заазлана гэж бичдэг
Зочин 2020-06-29 202.21.115.165
Баавгай ууландаа буюу гэртээ байхад нь хүн эзэмшилд нь халдсан учраас өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн, юун баавгайг цаазлах энэ тэр.. солиотой юм бэ???