БНСУ-ыг “Их-7”-д элсүүлэхийг Япон эсэргүүцэв | News.MN

БНСУ-ыг “Их-7”-д элсүүлэхийг Япон эсэргүүцэв

БНСУ-ыг “Их-7”-д элсүүлэхийг Япон эсэргүүцэв

БНСУ-ыг “Их-7”-д элсүүлэхийг Япон эсэргүүцэв

АНУ-д ирэх есдүгээр сард зохион байгуулагдах “Их-7” бүлгийн чуулга уулзалтад Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг ОХУ-ыг урьж оролцуулах саналыг Ерөнхийлөгч Дональд Трамп тавьсан билээ. Тэгвэл Өмнөд Солонгос улсыг “Их-7” бүлэгт элсүүлэхийг Япон улс эсэргүүцжээ. Японы албаныхны зүгээс Өмнөд Солонгосын Бээжин, Пёньянтай харилцах дипломат бодлого нь “Их-7” бүлгээс өөр гэдгийг онцолж, бүлгийн одоогийн бүтцийг хадгалахыг уриалсан байна. Харин АНУ-ын албаныхан Японы талд хандан эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч Дональд Трамп шийднэ гэсэн хариу өгчээ.

Дональд Трамп нь Хятадын эсрэг эвсэл байгуулах зорилгоор хөгжингүй эдийн засагтай долоон орны бүлгийг тэлж, шинээр хэд хэдэн орон элсүүлэх саналыг өнгөрсөн тавдугаар сард гаргажээ. “Их-7” бүлгийн уулзалт АНУ-д энэ зургадугаар сард болох товтой байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдсон юм.

Дональд Трамп нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй утсаар ярьж, “Их-7” бүлгийн уулзалтад оролцохыг урихын зэрэгцээ бүлгийг “Их-11”, эсвэл “Их-12” болж өргөжих найдлага тавьж буйгаа илэрхийлсэн аж. Хандун олон улсын их сургуулийн судлаач Пак Вон Гуны үзсэнээр Өмнөд Солонгос “Их-7” бүлэгт нэгдсэнээр тус эвсэл дэх Азийн ганц төлөөлөл гэх Японы байр суурийг сулруулах тул Токио эсэргүүцэж байгаа аж. “Их-7” бүлэгт Япон, Канад, Франц, Герман, Итали, Их Британи, АНУ багтдаг.

Эх сурвалж: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-29 124.158.109.232

өөрсдийгөө их мих гээд солиороод байхгүй юу. нэмээ нэм, бүгдийг нь нэмэх хэрэгэй.

Avatar

Зочин 2020-06-29 103.229.121.3

Их-7 гэж гуцдаг цаг удахгvй дуусан аа!! Америкын боолууд л гэсэн vг юм билээ!!

Avatar

Зочин 2020-06-29 202.21.107.66

yponiig odoo uuchilchaasai ene korea. yponchuud odoo mash soyoltoi saihan setgeltei tusch enerengv hvmvvs

Avatar

Mongol 2020-06-29 122.201.31.98

Япончууд ч их нүгэл хийсэн хүмүүсдээ, хүчтэй байх үедээ Солонгосчуудыг боолчилж, Хятад руу дайрч, Зүүн Өмнөд Азийн хэдэн сая хүнийг үгүй хийсэн бэ? Хар балгүй, мөрөөрөө байсан ядуу Монгол руу хүртэл халдаад авдаг. Орос руу цор гэж байж, хэдэн арлаа алдсан бас. Түүхийг хэн ч мартахгүй , одоо Япончуудын томордог үе өнгөрсөн , Биологийн зэвсгийн туршилтандаа Монгол, Хятад, Орос олон залуусыг золиосолсон нь баримтаар батлагдсан байх шүү. Худлаа бөхөлздөгийг чинь мэднэ шүү, Ази даяараа

Avatar

Зочин 2020-06-29 59.153.112.129

за хуцаа нээх хятад, солонгос хоёрыг өмөөрч гэнэ.

Avatar

Зочин 2020-06-29 202.126.89.132

чамайг коммунизмаасаа салаад алиагаа алдаж байхад энэ Япон л голлож тусласан шүү дээ.

Avatar

Зочин 2020-06-29 59.153.112.129

тэгнэ шдээ нэгэн цагт барлаг нь байсан өмхий кимчинүүд нэг зиндаанд ороод ирэхээр

Avatar

zochin 2020-06-29 58.109.221.157

Oros, Hyatadguigeer delhiin asuudliig shiideh uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж