БНСУ-ыг “Их-7”-д элсүүлэхийг Япон эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

БНСУ-ыг “Их-7”-д элсүүлэхийг Япон эсэргүүцэв

БНСУ-ыг “Их-7”-д элсүүлэхийг Япон эсэргүүцэв

АНУ-д ирэх есдүгээр сард зохион байгуулагдах “Их-7” бүлгийн чуулга уулзалтад Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг ОХУ-ыг урьж оролцуулах саналыг Ерөнхийлөгч Дональд Трамп тавьсан билээ. Тэгвэл Өмнөд Солонгос улсыг “Их-7” бүлэгт элсүүлэхийг Япон улс эсэргүүцжээ. Японы албаныхны зүгээс Өмнөд Солонгосын Бээжин, Пёньянтай харилцах дипломат бодлого нь “Их-7” бүлгээс өөр гэдгийг онцолж, бүлгийн одоогийн бүтцийг хадгалахыг уриалсан байна. Харин АНУ-ын албаныхан Японы талд хандан эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч Дональд Трамп шийднэ гэсэн хариу өгчээ.

Дональд Трамп нь Хятадын эсрэг эвсэл байгуулах зорилгоор хөгжингүй эдийн засагтай долоон орны бүлгийг тэлж, шинээр хэд хэдэн орон элсүүлэх саналыг өнгөрсөн тавдугаар сард гаргажээ. “Их-7” бүлгийн уулзалт АНУ-д энэ зургадугаар сард болох товтой байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдсон юм.

Дональд Трамп нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй утсаар ярьж, “Их-7” бүлгийн уулзалтад оролцохыг урихын зэрэгцээ бүлгийг “Их-11”, эсвэл “Их-12” болж өргөжих найдлага тавьж буйгаа илэрхийлсэн аж. Хандун олон улсын их сургуулийн судлаач Пак Вон Гуны үзсэнээр Өмнөд Солонгос “Их-7” бүлэгт нэгдсэнээр тус эвсэл дэх Азийн ганц төлөөлөл гэх Японы байр суурийг сулруулах тул Токио эсэргүүцэж байгаа аж. “Их-7” бүлэгт Япон, Канад, Франц, Герман, Итали, Их Британи, АНУ багтдаг.

Эх сурвалж: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж