Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр (2020.06.29) Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудад нийцүүлэн амжилттай зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг нэгтгэн, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол гаргалаа” хэмээн тэмдэглэв.
Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын дагуу тойрог тус бүрээр гишүүдийн нэрсийг дуудаж, үнэмлэх болон СЕХ-ны тогтоолыг гардуулан өглөө.




















Ийнхүү 76 шинэ гишүүн үнэмлэхээ гардан авсны дараа Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зочин 2020-06-29 202.179.24.13
Ийм улс оронд амьдарч байгаадаа үнэхээр ичмээр байна . Манайх шиг шоронд байгаа хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлээд , тэд нар нь ялаад, төр засаг нь түүнийг нь юу ч болоогүй юм шиг баталгаажуулаад байж байдаг газар манайхаас өөр дэлхий дээр хаана ч байхгүй. Оросод гарч магадгүй гэхдээ одоогоор байхгүй
Шударга АРД 2020-06-29 150.129.141.119
Ухна жанхуу 2 сонгуулийг санаатай луйвардсан. Тэрний баталгаа нь ухна өөрийн өөрийн нууц амраг болох ануужинг гаргасан, жанхуу өөрийн худалдаж авсан тойрог болох баянхонгорт ганбидаан болон ан-н хүүхэнг санаатай гаргаж ирсэн. Бусад тойрогт хамгийн их мөнгө төлсөн хүмүүсийг гаргаж ирсэн. СЕХ болон ухна жанхуу гахай 3-г огцруулж шоронд хийж, шударга сонгууль явуулья.
haha hehe hihi hoho 2020-06-29 66.181.178.15
goe goe Bynhongoroos bas neg funny gishuuntei bolj,Bilegtiig yvchihaar uitgartai ih hural boloh ni gej bodoj baisan chin Bilegteisee dutahgui goe ug heldeg beton Ganbaa garaad irchihej bas l hogjilteishdee,ui helj bgaa yrij bgaach uimaa oilgohgui dairch garna shuudee BILEGT shigee,er ni Baynhongorchuud balgiin ulsuud shuudee,tend alt ch bii hog shavarch bii,
МОНГОЛ 2020-06-29 122.201.22.166
БӨӨН БӨӨН БАЯР БҮЛЦИЙТЛЭЭ ЦЭЛХИЙТЛЭЭ УУЖ ДЭЭ ЗА ОДОО УЛСЫН ХӨРӨНГӨ ИДЭЖ УУХ АЖИЛДАА ЦАГ ЗАВАА ГАРГА ДАА ЯАНА ДАА ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ТӨР ЗАСАГ
Хэвлэл мэдээллийн монополь эрхийг буруугаар ашиглаж байна Монгол улсад. 2020-06-29 103.14.38.132
Бие даан нэр дэвшигч Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ. Монополийн хууль зөрчиж нэр дэвшсэн хүмүүс сонгогдох нь маш буруу зүйл. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хий. Улс төрд хууль хэрэгжих ёстой. Сонгуулийн ерөнхий хороо буруу ажилласан. Хуулийг хэрэгжүүл. Энэ чигээрээ явбал УИХ-д дандаа сэтгүүлч, сурвалжлагч, нэвтрүүлэгч сууна.
Зочин 2020-06-29 202.9.46.96
Нээх удахгүй. УИХ тарна. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадахгүй. 62 ийн бүлэгийнхэн муугаа үзнэ дээ. хэт их баярлаж байгаад пологтов.
Иргэн 2020-06-29 103.57.94.138
АН-аас сонгогдсон хэд хэдэн хүн мөнгө тараасан хэргээр шалгагдаж байгаа гэсэн. Тэгэхээр УИХ-д бүлэг байгуулж чадахгүй ч байж мэдэх юм. Ямар ч байсан шинэ гишүүддээ амжилт хүсье. Шударга л байгаарай