"Герман, АНУ-ын найрсаг харилцаа эргэн сэргэхгүй" | News.MN

"Герман, АНУ-ын найрсаг харилцаа эргэн сэргэхгүй"

"Герман, АНУ-ын найрсаг харилцаа эргэн сэргэхгүй"

"Герман, АНУ-ын найрсаг харилцаа эргэн сэргэхгүй"

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Хейко Маас Транс-Атлантын түншлэлийн сайн цаг хэдийн түүх болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, АНУ-ын төрийн эрхийг Ардчилсан нам буцаан авлаа ч хоёр улсын таатай харилцаа сэргэхээс нэгэнт өнгөрсөн хэмээн ярьжээ.

Тэрбээр телевизэд ярилцлага өгөхдөө “АНУ-д Ардчилсан намаас Ерөнхийлөгч сонгогдвол Транс-Атлантын түншлэл эргэн сэргэнэ гэсэн найдвар тээж яваа хүмүүс бүтцийн өөрчлөлт гэдэг зүйлийг сайн ойлгохгүй байх шиг байна” хэмээн ярьж, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп байхаа больсон ч хоёр улсын найрсаг харилцаа эргэн сэргэхээргүй болсон хэмээн онцолжээ.

Гэсэн хэдий ч Берлин Вашингтонтой удаан хугацаанд хадгалж ирсэн харилцаагаа эцэслэхэд бэлэн биш байгааг Хейко илэрхийлж буй. Тэрбээр “Транс-Атлантын түншлэл бол ер бусын чухал харилцаа. Тиймээс бид энэ харилцааг ирээдүйд ч авч үлдэхийн тулд хичээн ажиллаж байна” хэмээн хэлжээ.

Берлин НАТО-ын гишүүний үүргээ биелүүлж, батлан хамгаалах салбартаа ДНБ-ий дор хаяж хоёр хувийг зарцуулахгүй байна хэмээн Трамп удаа дараа шүүмжилсний улмаас хоёр улсын харилцаа улам дордож буй билээ. Цаашлаад Трамп Германд байрлаж буй 34500 цэргийнхээ бараг 10 мянгыг эргүүлэн татаж, дээрх үүргээ биелүүлэхээс нааш буцаан илгээхгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Вашингтон мөн ОХУ-ын "Умардын урсгал-2" хийн хоолойн төслийг Герман дэмжсэнд ихэд бухимдаж, дахин дахин эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-29 202.131.228.20

дэлхийд АНУ-ын технологи гайхалтай шүү. Аж үйлдвэржсэн Герман мэтийн улсууд АНУ-ын технологигүй цааш хөгжиж бие даана гэвэл үлгэр болно. Зэр зэвсэгийн технологийн хувьд АНУ, ОХУ хоёр бол тэргүүлэгч гүрнүүд. Тэдний хэл байгаа үгийг үргэлж эсэргүүцээд байвал өвдөлтийг өөрөө л мэдрэх болно. Герман улсыг АНУ хамгаалж байсан. Бас нэгдмэл улс болоход тусалж байсан. Одоо болохоор бие даана гээд байгаа юм уу. Сэрүүн зүүд биз.

Avatar

Bovkoo 2020-06-29 174.227.18.197

Hutsaa chi

Avatar

zochin 2020-06-29 66.181.161.25

munguu tuluhgui bol hen ch hugjim zahialahgui shd, trampiin zuv.

Avatar

Zochin 2020-06-29 202.126.90.78

европ ер нь тархигүйшүүдээ. тархи нь америк юм. бүр тодруулан хэлбэл ануийн ерөнхийлэгчийн тархи нь европын тархи юм.

Avatar

Зочин 2020-06-29 103.229.121.3

АНУ-н харцаар босож суусаар байгаад одоо залхаж байгаа биз ээ.

Avatar

Зочин 2020-06-29 66.181.188.208

АНУ-с илүү ОХУ газар зүйн хувьд ч, эдийн засгийн өгөөжөөр ч ойр гэдгийг немцүүд мэдээд байгаа л даа. Нэгэнт социализм нурж, агуу зөвлөлт сөнөсөн, зүүн германаа буцаагаад авчихсан тул одоо нээх их АНУ-г хормойдож, байгалийн хийн хямд эх үүсвэр, бараа бүтээгдхүүнийх нь шүтэн бишрэгч гол худалдан авагч, бас цэргийн хүчирхэг гүрэн ОХУ-тай дайсагнаад байх шаардлага байна уу, үгүй юу… гээд л немцүүдэд бодох юм их байгаа биз дээ.

Avatar

Зочин 2020-06-29 112.72.15.6

АГУУ ОРОС УЛСДАА 1 ОЧООД үзээрэй. МУ аас НЭЭХ ЯЛГАГДАХ ЮМГҮЙ УЛС БОЛСОН БАЙГАА. ХӨГЖИЛ АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ НТР БОЛ МУ аас нээх ЯЛГАГДАХ ЮМГҮЙ БОЛСОН байна лэ. ПҮТИН ХҮРЭЛСҮХ 2 л ПОПРООД байгаа болхоос ЯДУУРАЛ НЬ ГҮН БОЛСОН.

Avatar

Монгол 2020-06-29 192.82.76.241

Орос Герман хоёр саамганаж дэлхийн дайн дэгдээгээд эцэст нь хоорондоо дайтаж төгсөж байсан гашуун түүх бий дээ. Герман цөмийн зэвсэгтэй болоогүй цагтаа Америкгүйгээр оршин тогтноход хицүү дээ. Оростой их саамганавал Америк тоох ч үгүй хаячихад Европдоо ганцаардах осол бий. Шройдор мэтийн алсын хараагүй хүмүүс улсаа баллах вий дээ! Эцэст нь өнөөх Америкаа л царайчилна шүү дээ. Өөр хайчих вэ дээ, зайлуул. Оросын 300 тактикийн цөмийн цэнэгт пуужин, 60 000 танк Европыг онилчихсон байхад Америкийн

Avatar

Зочин 2020-06-29 202.21.124.18

Герман зөв шийдвэр гаргажээ. АНУ-ын тэр 24 000 цэргийг ч зайлуулах нь зөв.

Avatar

Үргэлжлэл 2020-06-29 192.82.76.241

цөмийн шүхэргүй болчихвол Европ яалтай ч билээ? Оросын шаттаг хий бол түлш төдий биш, улс төрийн з****г шүү дээ.

Avatar

Монгол 2020-06-29 192.82.76.241

Чадахгүй л дээ. Америкийн хамгаалалгүй болчихвол Герман ганцаардана.

Avatar

Зочин 2020-06-29 202.9.46.90

Baildaa baild dain uzii origoor ni uzmeer bna

Avatar

Зараа 2020-06-29 182.160.34.233

Немцүүд за гэвэл ёогүй дээ. 2 нөхөр алалцахад 3дахь хожиж байдаг юм хойно юу ч болоо билээ ккк

Avatar

Зочин 2020-06-29 192.82.66.59

Baild2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж