Дарханы хүүхдүүд эмнэлэгт туслав

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Дарханы хүүхдүүд эмнэлэгт туслав

Дархан хотын сурагч багачууд эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа үе тэнгийн нөхдөдөө сэтгэл санааны дэм өгч, шаардлагатай тусламж үзүүлж, эрүүл саруул болж эдгэрнэ гэсэн итгэл найдвар бэлэглэх зорилгоор “Эрүүл Үрс Жаргалтай Ирээдүйн Төлөө Хамтдаа” аяныг өрнүүллээ. 

Аяны хүрээнд аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн дарга Э.Төгөлдөрийн санаачилгаар нэгдсэн эмнэлгийн гэмтэл согогийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд болон асран халамжилж буй аав ээж ах дүү нарт нь тохь тухтай, ээлтэй орчин бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр хотынхоо нийт хүүхэд багачуудыг уриалжээ. Эхний ээлжинд хүүхдийн “Шонхоодой” ардын циркийн багачууд, “Залуучууд” театрын уран бүтээлч ах эгч нар нь мөн аймгийн Хүүхэд Гэр Бүлийн хөгжлийн хэлтэс нэгдэн 4 сая 800 мянган төгрөгний туслалцаа үзүүлснээрээ хүүхдийн эмчилгээ сувилгааны өрөө тасгийг нь засаж тохижуулан хүлээлгэж өглөө.

О.Хишигсүрэн (Дархан-Уул)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж