УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2020.06.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Сүүлийн үед надтай холбоотой зохион байгуулалттай гүтгэлэгийн чанартай мэдээллүүд их гарах болсон учраас бодит мэдээллийг хүргэж байна гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тавилттай жүжиг явлаа. Өмнө нь УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг зохион байгуулалтайгаар Швейцарийн банкнаас хуурамч төлбөрийн баримтаар гүтгэж байсан бөгөөд яг ийм зарчмаар намайг гүтгэж байна. Энэ зохион байгуулж байгаа хүмүүс нь С.Баярцогтоос маш их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэдгийг би мэдсэн. Би ямар нэг байдлаар хууль бус зүйл хийгээгүй. Миний бие 2016 оноос хойш Швейцарийн прокурорт гурван жил шалгагдаж, мөн Монголын АТГ, Хонгконгийн хуулийн байгууллага, АНУ гээд би дэлхийгээр шалгуулсан. Олон улсын гэмт хэрэгтэй холбогдуулан намайг гүтгэсэн хүмүүсийн үйлдэл удаа дараа давтагдаж байгаа учраас би хуулийн байгууллагад шалгуулахаар өгч байна. С.Баярцогтыг шалгаж байх хугацаанд Английн тагнуул, Монголын АТГ шалгаж намайг холбоогүй гэдгийг нотолсон. Мөн намайг С.Баярцогтын дансанд хахуул өгсөн гэх зүйлийг ярьсан. Би 2004 онд уул уурхайн бизнест хөл тавихад С.Баярцогт ямар нэг албан тушаалгүй байсан. Тухайн үеийн уул уурхай нь улсын хөрөнгөөр нэг ч өрөм тавиагүй, стратегийн нөөцөд орох нөөцгүй байсан гэсэн шалтгаануудаар стратегийн ордод оруулаагүй. Ер нь бол гадна, дотны нийлсэн сүлжээ үүсч, бүтээн байгуулж байгаа хүмүүсийг шүүхэд өгч байгаа гэдгийг тодотгож байна.
Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Яг одоо таныг гадаадын болон дотоодын хуулийн байгууллага шалгаж байгаа юу?
-Гадны байгууллагууд шалгаж 2019 оны арванхоёрдугаар сард таны дансны нэхэмжлэлийг цуцаллаа гэсэн бичиг надад ирсэн. Швейцарийн прокуророос мөн энэ хүний дансыг чөлөөллөө гэсэн бичгийг мөн ирүүлсэн.
-2016 онд таны ХОМ дээр байсан Болд төмөр ерөө компани байхгүй болсон. Энэ компаниа хятадуудад өндөр үнээр зарсан гэсэн мэдээлэл гарсан?
-Намайг 1,5 сая ам.доллараар зарсан гэх мэдээлэл гарсан байсан. Монгол Улс бол хуультай, дүрэмтэй. 2017 оноос ашиг, сонирхлын зөрчлийн тухай хууль үйлчилж эхэлсэн, төрд ажиллаж байсан хүн бизнес хийх боломжтой байсан. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож төрд орохоос өмнө 25 жил бизнес хийж, гадаадад данстай байсан нь үнэн. Гэхдээ би данснуудаа хааж, Болд төмөр ерөө ХХК Монгол Улсын иргэн Чулуунхүү гэдэг хүн рүү шилжүүлсэн. Мөн Болд төмөр ерөө гол компани хөрөнгийн бирж дээр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
-Таныг Дорноговь аймагт газар зарсан, хүний бизнес булаасан гэдэг зүйл ярьсан?
-Дорноговь аймагт Хятадуудад газар өгсөн зүйл байхгүй. Би газар өгдөг эрх бүхий хүн биш. Намайг Дорноговь аймагт газар зарсан, хүний бизнес булааж авсан гэх мэдээллийг хийсэн байна лээ. Намайг хүний бизнес дээрэмдсэн гэж зориуд явуулга хийж байгаад би гайхаж байна. Би хүний бизнес булаах нь битгий хэл Дорноговь аймаг буюу төрсөн нутагтаа бизнес хийхгүй гэж хэлсэн, тэр үгэндээ одоо ч эзэн болж байгаа.
-С.Баярцогтод авлига өгсөн гэж яриад байгаа ч та мөнгө зээлсэн гэсэн үг үү?
-Би С.Баярцогтод мөнгө зээлсэн, эргүүлээд авсан. 2007-2008 онд би зээлүүлсэн, буцаагаад хагас жилийн дотор төлсөн. Зориуд мушгин гуйвуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Sunday, June 28, 2020
Ш.ЧИМЭГ
Зочин 2020-06-29 103.229.120.82
Улайм цайм хятадуудад зарсан бэлэглэсэн газрууд чинь Дорноговьд зөндөө бна. Босоо хөх монголчууд тэмцээд бна. Дээр нь цэнхэр үст нэмэгдлээ. Одоо бүх монголчууд нэгдээд ганц ннэ хүнийг барахгүй. Учир нь хятадууд авсан газраа хамгаална. Дандаа хилийн бүсэд зарсан бна лээ
Зочин 2020-06-29 192.82.70.51
Энэ хүн л ганцаараа шантаажичидад няцаалт өгч байна. Бусад нь Босоо хөх, цэнхэр үстэд дээрэлхүүлээд чацна царайлаад явж байгаа.
Асуудалтай хүнд ээ 2020-06-29 203.169.49.98
Зарсан юм байна ш дээ. Асуудалтай хүн байна даа. Монголд арматур хэрэгтэй байдаг. Хүдэрийн орд нь Хятадуудын гарт байдаг. Баярцогттой холбоогүй гээд байсан холбоотой боллоо.
Зочин 2020-06-29 150.129.143.14
Selengiin Dulaanhaan sumiin tomriin hudertei Ochnoon ih tom tom uulnuudiig tomor zam taviulj baigaad hujaa naraar maltuulj 1 odort l 100 orchim vagon hileer gargadag geed boddoo! Medehiin 10 jil maltuulj bna. Ovog deedsiin haluun amia ogch avch uldsen Halh goliin ergen toirniig bas hujaa nart zarsan gej sonsson.Ternii ih mongiig chi yadag ve? Ard tumniig teneg gej bodoo yu? Ene gemt heregteng Hurelsuh chuham yahiig ni haraya! Iim humuus gargaj baigaa goviinhonii sanal ogoh erhgui bolgoyo.
Зочин 2020-06-29 103.57.95.182
УИХ-ын гишүүн гэдэг чинь л өөрөө "хулгайч, худалч, луйварчин…." гэсэн үг шүү дээ. Шударга хүн хэн байна тэдэн дунд….
Зочин 2020-06-29 192.82.66.41
Жинхэнэ эр хүн шиг түс тас хэлж Цэнхэр Цэрэнг хуга няцааж байна даа. Европын холбооны улсын шүүх прокурор нарийн шалгадаг газар гэдэг. дэлгэрсайханыг буруугүй гэж тогтоогоод албан ёсны шийдвэрээ гаргачихсан юм банйа. тэгвэл ЦЭРэн цэр болох нь дээ. Хариуцлага хүлээж таарах уу? Ер нь энэ шантаажчид одоо иймэрхүү юмаар мөнгө олох гэж зүтгэдэгээ болих цаг болсон байхаа.
Зочин 2020-06-29 49.0.140.66
Дэлгэрсайхан чи үйлийн үрээ эдэлж, үлдсэн насаа тамд өнгөрөөнө за юу, одоохондоо далчигнаж л бай, уур хорсол л цээжиндээ багтахгүй, шүлс нь үсчээд ярихч билээ
Зочин 2020-06-29 66.181.188.208
УИХ-ын гишүүн болоод амжцан, бас баярцогттой холбоотой, мөн ийм аймаар дээрэм тонуул зандалчлалтай цагт бизнес, бүр уул уурхайн бизнес эрхэлдэг, гадаад дотоодын хуулийн байгууллагуудын хараанд удаа дараа өртөж байсан, офшорт данстай, тэгээд одоо ч хэл ам салдаггүй… гээд л. Тэгээд "хууль бус зүйл хийгээгүй, намайг гүтгэж байна…" гээд л… Та нар итгэж байна уу? Энэ хүн шударга, цэвэр ариун хүн мөн үү?
иргэн 2020-06-29 103.212.117.44
Хуухэд хогшидгуй л ганцхан Цагаан суварга руу уухайлан дайраад байсан. Энэ хооронд чинь газар нутаг чинь харийн зар. банкаар дамжаад дуусах нь дээ. Зориуд ингэж нийтийн анхаарлыг оор тийш сарниулдаг арга юм биш уу.
иргэн 2020-06-29 103.212.117.44
Монголчуудыг Цагаан суварга гэхь мэт монгол хумуус бутээн босгож байгаа ганц нэг орд руу туйлшруулан дайруулж байгаад цаагуураа энэ газар нутгаа зараад л дууслаа даа. Ганцхан л орд байгаа юм шиг хуухэд хогшидгуй МАК руу дайраад байсан тэр улдсэн 2700 гаруй лицензээ хооцолдмоор юм даа.
Зочин 2020-06-29 202.131.243.190
нутаг усандаа хийсэн бүтээснийг тань хүмүүс харж л байгаа . санаа зоволтгүй Дорноговь аймгийг үлгэр жишээ аймаг болгоорой
Зочин 2020-06-29 150.129.143.14
Dornogoviig yun aimag Dubain tsaadah yum bolgoh mongiig chini naad berd chini gantsaaraa tsuslaj suuna. Goviinhon arai l yumaa neeree… tolgoi gej olgoi olgoi!!!
Зочин 2020-06-29 202.131.243.190
сэтгэл санаагаа тайван байлгаж ажлаа л сайн хий дээ нутгийн тань хайрхан түшнэ дээ хөө
Зочин 2020-06-29 202.21.99.42
Оффшорчин овт шаарчин
Зочин 2020-06-29 122.201.23.226
Дорноговийхон дахин сонгочихоод гонгоноод олон юм яриад хэрэггүй
Зочин 2020-06-29 103.68.107.49
Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд энэ нөхрийг мэднэ дээ. Хянаж шахаж шантааж хийж бизнесийг нь дээрэмддэг гэдгийг…удахгүй ард түмэн үнэн төрхийг нь мэддэг болно
зочин 2020-06-29 202.179.25.211
https://www.swissinfo.ch/eng/candidates-in-mongolian-elections-face-swiss-charges/45858378
EE 2020-06-29 172.22.6.71
8.2-хон сая ам.доллар зээлүлээч, Б.Дэлгэрсайханаа?
Зочин 2020-06-29 202.179.24.60
эхнэрийнх нь дүү нийслэлийн ерөнхий прокурор
zochin 2020-06-29 58.109.221.157
biznes hun bur bas hulgaich bish
Зочин 2020-06-29 82.165.22.100
ИЙМЭРХҮҮ УЛААН ХУЛГАЙЧУУДАА ЦЭВЭРЛЭЭСЭЙ…..
Зочин 2020-06-29 192.82.70.51
Хүн гүтгэдэг гаруудыг дарж аьах хэрэгтэй
Зочин 2020-06-29 202.179.24.51
Хэлмэгдүүлэн дарж устагахыг санаархаж байна. Уу. Үрхүүхэдээ бод тэнэг ээ
mongol 2020-06-29 59.153.87.251
khurelsuh ene hulgaichiig umguulvul hen ch bish bolno
Зочин 2020-06-29 202.126.92.99
Энэ хулгайчийг л шоронд хийх хэрэгтэй
zochin 2020-06-29 64.119.17.47
Humuusiig gutgej ner nuur oloh gej yavdgaa bolimoor yam ene yag l manjiin ued otgo jins avah gej manj amband hoshuu urgudug zarim neg noeduud shig urvagchid mash ih bn iimerhuu humuusiig hatuu shiitgeh heregtei shuu zugeer biznesee hiigeed yavj baigaa humuusiig zugeer orhi ugui bol ene uls oron chini hugjihgui shuu
иргэн 2020-06-29 192.82.68.39
За Швейцарын прокурор хүн гүтгэхгүй дээ, зүгээр л энэ хүн тэр төмрийн ордыг яаж авсныг л тодорхой шударгаар тогтоочих.
Зайл 2020-06-29 111.108.217.114
Үхсэндээ тайлбараа олигтойхон хийж чадахгүй хэвтэж байж, уурлаад байгаа п вэ. н**ш чинь