Б.Дэлгэрсайхан: Намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрсайхан: Намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байна

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2020.06.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Сүүлийн үед надтай холбоотой зохион байгуулалттай гүтгэлэгийн чанартай мэдээллүүд их гарах болсон учраас бодит мэдээллийг хүргэж байна гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тавилттай жүжиг явлаа. Өмнө нь УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг зохион байгуулалтайгаар Швейцарийн банкнаас хуурамч төлбөрийн баримтаар гүтгэж байсан бөгөөд яг ийм зарчмаар намайг гүтгэж байна.  Энэ зохион байгуулж байгаа хүмүүс нь С.Баярцогтоос маш их хэмжээний мөнгө нэхэмжилсэн гэдгийг би мэдсэн. Би ямар нэг байдлаар хууль бус зүйл хийгээгүй. Миний бие 2016 оноос хойш Швейцарийн прокурорт гурван жил шалгагдаж, мөн Монголын АТГ, Хонгконгийн хуулийн байгууллага, АНУ гээд би дэлхийгээр шалгуулсан. Олон улсын гэмт хэрэгтэй холбогдуулан намайг гүтгэсэн хүмүүсийн үйлдэл удаа дараа давтагдаж байгаа учраас би хуулийн байгууллагад шалгуулахаар өгч байна. С.Баярцогтыг шалгаж байх хугацаанд Английн тагнуул, Монголын АТГ шалгаж намайг холбоогүй гэдгийг нотолсон. Мөн намайг С.Баярцогтын дансанд хахуул өгсөн гэх зүйлийг ярьсан. Би 2004 онд уул уурхайн бизнест хөл тавихад С.Баярцогт ямар нэг албан тушаалгүй байсан. Тухайн үеийн уул уурхай нь улсын хөрөнгөөр нэг ч өрөм тавиагүй, стратегийн нөөцөд орох нөөцгүй байсан гэсэн шалтгаануудаар стратегийн ордод оруулаагүй. Ер нь бол гадна, дотны нийлсэн сүлжээ үүсч, бүтээн байгуулж байгаа хүмүүсийг шүүхэд өгч байгаа гэдгийг тодотгож байна.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Яг одоо таныг гадаадын болон дотоодын хуулийн байгууллага шалгаж байгаа юу?

-Гадны байгууллагууд шалгаж 2019 оны арванхоёрдугаар сард таны дансны нэхэмжлэлийг цуцаллаа гэсэн бичиг надад ирсэн. Швейцарийн прокуророос мөн энэ хүний дансыг чөлөөллөө гэсэн бичгийг мөн ирүүлсэн.

-2016 онд таны ХОМ дээр байсан Болд төмөр ерөө компани байхгүй болсон. Энэ компаниа хятадуудад өндөр үнээр зарсан гэсэн мэдээлэл гарсан?

-Намайг 1,5 сая ам.доллараар зарсан гэх мэдээлэл гарсан байсан. Монгол Улс бол хуультай, дүрэмтэй. 2017 оноос ашиг, сонирхлын зөрчлийн тухай хууль үйлчилж эхэлсэн, төрд ажиллаж байсан хүн бизнес хийх боломжтой байсан. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож төрд орохоос өмнө 25 жил бизнес хийж, гадаадад данстай байсан нь үнэн. Гэхдээ би данснуудаа хааж, Болд төмөр ерөө ХХК  Монгол Улсын иргэн Чулуунхүү гэдэг хүн рүү шилжүүлсэн. Мөн Болд төмөр ерөө гол компани хөрөнгийн бирж дээр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

-Таныг Дорноговь аймагт газар зарсан, хүний бизнес булаасан гэдэг зүйл ярьсан?

-Дорноговь аймагт Хятадуудад газар өгсөн зүйл байхгүй. Би газар өгдөг эрх бүхий хүн биш. Намайг Дорноговь аймагт газар зарсан, хүний бизнес булааж авсан гэх мэдээллийг хийсэн байна лээ. Намайг хүний бизнес дээрэмдсэн гэж зориуд явуулга хийж байгаад би гайхаж байна. Би хүний бизнес булаах нь битгий хэл Дорноговь аймаг буюу төрсөн нутагтаа бизнес хийхгүй гэж хэлсэн, тэр үгэндээ одоо ч эзэн болж байгаа.

-С.Баярцогтод авлига өгсөн гэж яриад байгаа ч та мөнгө зээлсэн гэсэн үг үү?

-Би С.Баярцогтод мөнгө зээлсэн, эргүүлээд авсан. 2007-2008 онд би зээлүүлсэн, буцаагаад хагас жилийн дотор төлсөн. Зориуд мушгин гуйвуулж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Sunday, June 28, 2020

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж