Д.Нямхүү: 19 хоногийн дараа, 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ | News.MN

Д.Нямхүү: 19 хоногийн дараа, 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

COVID-19

Д.Нямхүү: 19 хоногийн дараа, 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

Д.Нямхүү: 19 хоногийн дараа, 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн /2020.06.29/ ээлжит мэдээллээ хийж байна. Улсын хэмжээнд 2710 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 87 хүн шинээр орж, 16 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 159 дуудлага ирсэн байна. БНСУ, Казахстан улсаас манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 5000 гаруй иргэнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 78 хүн эмчлүүлж байгаагийн таван хүний биеийн байдал хүнд байгаа аж. Биеийн байдал нь хүндэвтэр иргэд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид 216 хүнд хийсэн шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүн нь зургадугаар сарын 10-нд Нурсултан Улаанбаатар онгоцоор ирсэн бөгөөд гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр илэрлээ. Зургадугаар сарын 11, зургадугаар сарын 22-нд сөрөг гарсан. Үндсэндээ 19 хоногийн дараа коронавирусийн халдвар илэрч байгаа тул хяналтыг 21 хоног болгож байгаа нь онож байна гэж үзэж байна. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн зорчигчдын дотроос нийт 10 хүнээс коронавирус илрээд байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, June 28, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-29 202.126.88.57

Mundag shuu Amjilt

Avatar

маараа 2020-06-29 79.98.213.82

мэндээ…. хуучин дээрээ бичвэл яажийнаа…ай…Б маань яагаад байгаа юм болоо тэ… за… тайван гурвуулхнаа байж…. юунд???

Avatar

Зочин 2020-06-29 169.253.162.4

Mash sain ajillaj bgaa ta nartaa bayarlalaa. Hilee bitgii neegeerei gadniihand

Avatar

Зочин 2020-06-29 192.82.74.196

Hilee haayaa zaabal gadaad hun oruulaad bhk yamar heregtei yum be

Avatar

зочин 2020-06-29 202.179.25.211

Худал мэдээлэх нь сонгуультай холбоогүй юм. Нөгөө франц уурхайчин өьчин тараагаагүй байх ёстой. Түүний төлөө мөнгө авчихсан. Францтай онгоцонд ололн цаг зэрэгцэж сууж ирсэн англи хүний тухай үнэн мэдээлэл гараагүй дууссан. Мэдээж Англи ч уурхайчид эсвэл харийнхан корона тараасан мэдээлэл цацагдахыг хүсэхгүй. МУ-ын баялгийг ухагч орнууд мэдээллийг нууцлахыг шаардаж байгаа юм шүү

Avatar

Монголд ирээд 19 хоног 2020-06-29 139.5.217.30

Тэндээ халдвар аваад хэд ч хоносон юм билээ. Аюултай л юм

Avatar

Хүрэлээ 2020-06-29 192.82.70.144

Үнэн зүйл гэж байхаа больжээ. Дандаа худлаа мэдээлэл хийж байгаа нь олон түмнийг эргэлзэхэд хүргэж байна шүү. Харин эх орноо зорьж ирэх гэсэн иргэдээ аль болох хурдан авчрах ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-06-29 202.9.46.2

одоо сонгууль дууслаа гаднаас иргэдээ жаахан зайтай аваачээ. Халдвартын хэдэн эмч, сувилагч сульдаж гүйцлээ. Хамгаалалтын албаны короно илэрсэн хүний тухай яагаад таг болчив. 24 цагаар ажилладаг сувилагч, асрагч нараас илрэхгүй байна гэж байхгүй шүү. Үнэн мөнөөр нь хэлж ард иргэдийг сэрэмжлүүлээрэй дээ. МАН сонгогдчихлоо. Одоо нуугаад хэрэггүй шүү аюултай өвчнийг

Avatar

... 2020-06-29 171.96.191.151

Amia bodson muuhai mongol hun

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж