Д.Нямхүү: 19 хоногийн дараа, 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: 19 хоногийн дараа, 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

Д.Нямхүү: 19 хоногийн дараа, 3 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн /2020.06.29/ ээлжит мэдээллээ хийж байна. Улсын хэмжээнд 2710 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 87 хүн шинээр орж, 16 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 159 дуудлага ирсэн байна. БНСУ, Казахстан улсаас манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

Орон нутгийн 18 чиглэлийн галт тэргэнд 5000 гаруй иргэнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 78 хүн эмчлүүлж байгаагийн таван хүний биеийн байдал хүнд байгаа аж. Биеийн байдал нь хүндэвтэр иргэд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид 216 хүнд хийсэн шинжилгээгээр нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүн нь зургадугаар сарын 10-нд Нурсултан Улаанбаатар онгоцоор ирсэн бөгөөд гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр илэрлээ. Зургадугаар сарын 11, зургадугаар сарын 22-нд сөрөг гарсан. Үндсэндээ 19 хоногийн дараа коронавирусийн халдвар илэрч байгаа тул хяналтыг 21 хоног болгож байгаа нь онож байна гэж үзэж байна. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн зорчигчдын дотроос нийт 10 хүнээс коронавирус илрээд байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, June 28, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж