УОК маргааш хуралдаж, дотоодын зарим хориог сулруулна

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

УОК маргааш хуралдаж, дотоодын зарим хориог сулруулна

УОК маргааш хуралдаж, дотоодын зарим хориог сулруулна

НЭМЭЛТ: 11.30 ЦАГ

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдахгүй, маргааш хуралдахаар болжээ. Учир нь өнөөдөр Үндэсний баяр наадмын комиссын хурал давхцсан учраас Улсын онцгой комиссын хуралдааныг маргааш болгож, өөрчилжээ.

Сануулахад, Улсын онцгой комиссын хуралдаанаар зургадугаар сарын 30-ны өдөр буюу маргааш дуусгавар болох хорио цээрийг дэглэмийг цуцлах эсэх асуудлаар шийдвэр гаргах юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хилээ нээхгүйгээр дотооддоо хорио цээрийн зарим дэглэмийг сулруулахаар төлөвлөөд байгаа аж.


Улсын Онцгой комисс (УОК)-ын  шийдвэрээр хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний дагуу  хөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан билээ. Энэ хугацаа маргааш дуусч байгаа тул УОК ойрын хугацаанд хуралдаж “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцлах эсэхийг хэлэлцэх учиртай. УОК өнөөдөр /2020.06.29/ хуралдан зарим хорио цээрийг цуцлах аж.

Өнөөдөр мөн 11.30 цагт Үндэсний баяр наадмын комисс хуралдах юм байна. Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмыг улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулж, улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн энэ жилийн баяр наадмыг олон нийтийг цуглуулахгүй цомхон тэмдэглэхээр болсон бөгөөд бөхийн барилдаан, морин уралдаан, сур харвааг үзэгчдэд цахимаар хүргэхээр болсон билээ.

 Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж