ФА цомын хагас шигшээ шатанд өрсөлдөх багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

ФА цомын хагас шигшээ шатанд өрсөлдөх багууд тодорлоо

ФА цомын хагас шигшээ шатанд өрсөлдөх багууд тодорлоо

ФА цом буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хасагдах шатны тоглолтууд өчигдөр /2020.06.28/ явагдаж өндөрлөлөө. Нийт найман багийн дунд гал гарсан ширүүн өрсөлдөөн өрнөж, дараагийн хагас шигшээ шатанд Манчестер Юнайтед, Арсенал, Челси, Манчестер Сити зэрэг Английн хөлбөмбөгийн өнөө цагийн шилдэг дөрвөн баг шалгарлаа.

  • Манчестер Юнайтед 1-2 Норвич Сити

Норвич Сити баг талбайдаа сүүлийн үед тун сайн амжилтыг үзүүлж буй Манчестер Юнайтед багийг хүлээн авч тоглосон боловч 1-2 гэсэн харьцаагаар ялагджээ. Тоглолтын эхний гоолыг 51 дэх минутад энэ өвөл Хятадаас зээлээр ирсэн Одион Игало оруулсан бол хариу гоолыг Норвич Сити багаас 75 дахь минутад Тодд Кантвелл оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн. Ийнхүү үндсэн цагт 1-1 гэсэн харьцаатай хоёр баг тэнцэж, нэмэлт цаг сунгах болов. Тоглолтын хоёрдугаар үеийн 88 дахь минутад Норвич Сити багийн хамгаалагч Тимм Клозе улаан хуудас хүртсэн тул Норвич Сити 10 хүнтэй цааш тоглолтыг үргэлжлүүлэх болсон. Манчестер Юнайтед баг энэ өдөр эсрэг багийнхаа хаалга руу 38 цохилт хийсэн гэх сүрдэм үзүүлэлт үзүүлжээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг нэмэлт цагийн 118 дахь минутад Харри Магуайр оруулж, багтаа том тус хүргэлээ.

  • Шеффилд Юнайтед 1-2 Арсенал

Энэ улиралд тун гайхалтай байгаа Шеффилд Юнайтед баг талбайдаа Арсеналыг хүлээн авч, үндсэн цагийн шүүгчийн мэдлийн нэмэлт цагт гоол алдан хожигдлоо. Арсенал багаас тоглолтын гоолын салхийг нээсэн бөгөөд тус багийн залуу авьяастан Николас Пепе 25 минутад торгуулийн цохилтоос оруулсан. Харин Шеффилд Юнайтед багаас тоглолтын үндсэн цаг дуусахаас гурван минутын өмнө буюу 87 дахь минутад Дэвид МакГолдрик оруулсан боловч энэхүү гоол нэмэлт цаг гаргахад хангалттай байсангүй. Тоглолтын 90+1 минутад Испанийн Реал Мадрид багаас Арсенал багт зээлээр тоглож буй Дани Себаллас гоол оруулж баг нь яллаа.

  • Лейстер Сити 0-1 Челси

Английн Премьер лигийн хүснэгтэд гуравт явж буй Лейстер Сити баг талбайдаа Премьер лигийн дөрөвт явж буй Челсиг хүлээн авч тоглолоо. Энэхүү тоглолтын цорын ганц гоолыг Челси багийн хагас хамгаалагч Росс Баркли хоёрдугаар үеийн 63 дахь минутад оруулж, багаа дараагийн шатанд хөтөллөө.

  • Ньюкасл Юнайтед 0-2 Манчестер Сити

Ньюкасл Юнайтед багт энэ тоглолтод ямар ч боломж байсангүй. Тэд багаараа 25 хувьтай бөмбөг эзэмшиж, эсрэг багийнхаа хаалга руу ердөө ганцхан оновчтой цохилт хийжээ. Харин Манчестер Сити баг 75 хувьтай бөмбөг эзэмшиж, үндсэн тоглолтоо гаргалаа. Тоглолтын эхний гоолыг Кевин де Брюйне нэгдүгээр үеийн 37 дахь минутад торгуулийн цохилтоос оруулсан бол хоёр дахь гоолыг Рахим Стерлинг хоёрдугаар үеийн 68 дахь минутад оруулж Манчестер Сити баг ялалт байгууллаа.

Ийнхүү тоглолтууд өндөрлөсний дараа ФА цомын тэмцээний хагас шигшээ шатны сугалаа явагдлаа. Хагас шигшээ шатны тоглолтууд ирэх долдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Английн алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж