Бодлын шид | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ. Харин муу зүйл бодож огт болохгүй. Бодол бүхнийг бодлын хүч сонсч байдаг. Тэр бидний хэлсэн бүхнийг даалгавар хэмээн хүлээн авдаг.

Уйтгартай намрын навчис уйлагнан унахыг харж зогссон Ундраа хөмсгөө зангиджээ. Угаасаа л тэр ийм баргар, бухимдуу, уцаартай царайтай явдаг болохоор мөчрөө гөвөх модод хүртэл түүнийг андахгүй. “Аан, нөгөөдөх чинь урвайгаад, уурлаад л явж байна” гэж дөрвөн улирал тойрч суугаад ярианыхаа сэдэв болгож амжжээ.

Дааж дийлэхээргүй их уур бухимдлыг зүрхэндээ арай ядан тээж, харсан, уулзсан болгоноо элдвээр харддаг болохоор байнга бие нь өвдөнө. Эцэг эхээс заяасан махан бие нь яаж ч хичээгээд түүний энэ дарамтыг үл дийлнэ. “Энэ ажил угаасаа бүтэхгүй дээ“, “Энэ залуу яг намайг тэнэг гэж бодож байгаа”, “Энэ хүн миний мөнгийг илүү төлүүлэх гээд л байна даа” гэсээр уулзсан бүхнээ хар бодлоор үднэ.

Харин бодол бүхэн нь түүнийг мөрдөнө. “Аан, эзэн өөрөө бүтэлгүйтье гэж хүсээд байгаа юм байна”, “Аан, энэ ажлыг бүтээж болохгүй юм байна шүү” гэсэн даалгаврыг Ундраагийн оюун санаанаас хуулбарласаар өнөөг хүрчээ. Үр дүнд нь энэ сайхан охинд бүтэж байгаа юм гэж ганц алга.

Үргэлж л бухимдана. Уурлана. Ажил нь бүтэхгүй байна гэж хавь ойрынхондоо уцаарлана. 

Харин Баярмаа огт өөр. Бүх юм сайхан болно. Энэ бол түүний хэлэх дуртай үг. Хэцүү байсан ч, баяртай байсан ч өөртөө ингэж л хэлдэг. Нэгэн удаа гар утсаа хулгайд алдчихаад байхдаа ч өөртөө ингэж л хэлж байсан. “За яахав, утсаа алдаа л биз. Бүх юм сайхан болно оо.

Үүнээс ч сайхан утастай болно” гэж өөртөө хэлсээр байсан. Удалгүй илбийн юм шиг зүйл байгууллагынхаа шилдэг ажилтнаар шалгарч, сүүлийн үеийн загварын утсаар шагнагдаж л байсан.

Түүний хэлсэн бүхнийг бодол нь дагана, биелүүлнэ. “Аан, эзэн энэ ажлаа бүтээнэ гэж байгаа юм чинь би бүх чадлаараа бүтээх ёстой юм байна”, “Аан, эзэн их мөнгөтэй болъё гэж хүсч байгаа юм байна, мөнгөөр бороо оруулаад өгье” гээд л… Тийм болохоор Баярмаагийн амнаас “Бүтэхгүй байна”, “Болохгүй нь” гэсэн үг барагтай бол унахгүй шүү. 

Бодол биеллээ олдог гэдгийн учир шалтгаан бүхэн энэ аж. Бод, дандаа сайхныг бод. Хэцүү байсан ч хүссэн сайхан зүйлээ бодвол амжилт, аз жаргал өөрөө гүйгээд л ирнэ. Харин муу зүйл бодож огт болохгүй. Бодол бүхнийг бодлын хүч сонсч байдаг. Тэр бидний хэлсэн бүхнийг даалгавар хэмээн хүлээн авдаг. 

Бод, бодол бүхэн биелнэ.  

Эх сурвалж: budda.мн

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Tomy 2016-01-06 202.170.68.162

Бүх юм сайхан болноо.

Зочин 2016-01-06 203.194.114.66

zarimdaa bol bur ogt bodohgui baih heregtei gej baigaashd.

Зочин 2016-01-06 202.131.226.86

Хүн өөртөө л итгэж өөрийнхөө итгэлийг л алдахгүй байх хэрэгтэй д ээ. Тэр шагнал энэ тэрд бол ач холбогдол өгөөд хүлээгээд байх хэрэггүй л дээ хэхэ. Амьдралыг өөрийнхөө бодол, гараар бүтээнэ шүү дээ. Хүмүүсийн дагаж дуурайх бол бүр ч дэмий шүү. өөрийнхөө бодлоор л шийдэж байх хэрэгтэй

Зочин 2016-01-06 103.57.95.191

ямарч сургаал ид шидээс илүү амьдралдаа хэрэгжүүлэх зөв зөвөлгөө шүү