НҮБ-ын хоёр ажилтан албаны машиндаа секс хийсэн бичлэгийг дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

НҮБ-ын хоёр ажилтан албаны машиндаа секс хийсэн бичлэгийг дэлгэжээ

НҮБ-ын хоёр ажилтан албаны машиндаа секс хийсэн бичлэгийг дэлгэжээ

Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын хоёр ажилтаны албаны машиндаа секс хийж буй бичлэгийг “Тель-Авив” цацаж, тус байгууллагыг хүндхэн байдалд оруулаад байгаа ажээ. Твиттерт анх байршсан, 18 секундын тус бичлэгээс цагаан футболк, богино өмдтэй эрэгтэй улаан хослолтой эмэгтэйтэй НҮБ-ын автомашины арын суудалд секс хийж байгаа нь тодорхой харагджээ. Тухайн үед тус автомашины өмнөх суудалд жолооч нь сууж байсан аж.

Тус бичлэгийг автомашины дээрээс, тодруулбал цонх, эсвэл тагтнаас хийжээ. НҮБ-аас мэдээлснээр, дээрх хоёр ажилтан нь Иерусалимд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй алба хаагчид аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн төлөөлөгч Стефан Дужарикк тэдний үйлдэл жигшүүртэй болохыг хэлээд, зүй бус үйлдэл гаргасан ажилтнуудын хэргийг шалгаж, зугаацсан хосод удахгүй хариуцлага тооцох болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: DAILY MAIL
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж