Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн их баяр наадам долдугаар сарын 11-нээс 12-ны өдөр болох юм байна. Энэхүү наадмаар зургаан насны морь болон бага эрлийз, дунд эрлийз гэсэн нийт найман насны морьдын уралдаан болох талаар орон нутгийн эх сурвалж мэдээлэв.
Тус аймгийн баяр наадмын Хурдан морины салбар комиссоос мэдээлснээр, уралдаанч хүүхдийн насны хязгаар, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан, стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмссөн, эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр уралдаанд оролцож байгаа зэрэгт Хөвсгөл аймгийн ГБХЗХГ, МХГ хамтран хяналт тавих ажээ. Ямар нэгэн зөрчилтэй уяачийн морьдыг уралдааны замд гаргахгүй юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ