СЕХ-оос өнөөдөр /2020.0629/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарснаас хойш нам, эвсэл сонгуулийн санал хураалтын дүнтэй санал нийлэхгүй хэмээн гомдол гаргасан бөгөөд Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу СЕХ өнгөрсөн амралтын өдрүүдэд гараар саналыг дахин тоолсон билээ. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр, Ерөнхийлөгчөөс СЕХ-ны гишүүдийг хүлээж авч, албан бичиг ирүүлсэн. Гомдол гаргасан хэсгүүдэд амралтын өдөр гараар дахин тооллогыг хийх үүрэг өгсөн. СЕХ хоёр өдөр хяналтын тооллого хийлээ. Нийслэлийн зургаан дүүрэг, орон нутгийн тав, нийтдээ 164 хэсэгт хяналтын тооллого хийсэн. Хяналтын тооллогыг хуулийн байгууллагын хяналт, нэр дэвшигчдийн ажиглалч нар хийхэд 164 хэсэгт санал авах машины дүн, хяналтын тооллого зөрөөгүй. Хяналтын тооллого хийх явцад ажиглалт хийсэн нам, эвсэл, нэр дэвшигчид гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн.
СЕХ мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Sunday, June 28, 2020
Ш.ОЧ