Сураг ажиг: Ерөнхийлөгч 4 сайдын суудал “авна” гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: Ерөнхийлөгч 4 сайдын суудал “авна” гэжээ

Сураг ажиг: Ерөнхийлөгч 4 сайдын суудал “авна” гэжээ

УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын хамгийн чухал ажил нь шинэ Засгийн газар. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай.

ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

Хуулийн дагуу анхдугаар чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох учраас энэ удаагийн сонгуульд хамгийн олон суудал авсан Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх улиран сонгогдох болов уу.  Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан түүний хувьд энэ жил багаар дэмжиж, хийсэн, хийх ажлыг нь үргэлжлүүлэх уриатайгаар сонгуульд ялалт байгуулсан. Тиймээс энэ удаад намын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд ч улирах хүн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу танхимын сайд нараа өөрөө томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-аас дөрвөн сайд нь давхар дээлтэй бусад нь дан дээлтэй байна. Ингэхдээ Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадахгүй бол УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай.

Үндсэн хууль:

  • 39.2.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

УИХ-д өргөн мэдүүлсний дараа сайдад нэр дэвшигч бүрээр нь хэлэлцэж, томилно.  Хуулийн дагуу УИХ-д олон суудал авсан нам нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д танилцуулах зохицуулалттай. Мөн Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.

ХОЁР  ЯАМ БАЙГУУЛНА

Одоогийн Засгийн газар 14 яам, ЗГХЭГ-ын дарга буюу сайд, Шадар сайд, Ерөнхий сайд гэсэн бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл, 14 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж буй.

  • Ерөнхий сайд
  • Шадар сайд
  • ЗГХЭГ-ын сайд
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
  • Гадаад харилцааны сайд
  • Сангийн чам
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
  • Батлан хамгаалахыг сайд
  • Барилга, хот байгуулалтын сайд
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
  • Зам тээврийн хөгжлийн сайд
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
  • Эрчим хүчний сайд
  • Эрүүл мэндийн сайд

Тэгвэл эрх баригч МАН ирэх жилд соёлын асуудал хариуцсан яам, Хөгжлийн бодлого тодорхойлох хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр нийтдээ 16 яамтай болж,  түүнийг дагаж сайд нар томилогдоно гэсэн үг.

ШИНЭ САЙД НАРЫН ЧИМЭЭ

Нэгэнт МАН үнэмлэхүй олон болсон учраас дараагийн сайд нар хэн байх вэ гэдэг анхаарлын төвд байна. Гэхдээ сонгууль эхлэхээс өмнө нэр дэвшихгүйгээр сайд болохоор тохиролцсон хэдэн хүн байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайд Я.Содбаатарыг ЗГХЭГ-ын дарга эсвэл Уул уурхайн сайд, Шадар сайд Ө.Энхтүвшин энэ суудалдаа улирах, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мөн сайдын суудалдаа үлдэх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөн сайдаар томилохоор нэр дэвшүүлээгүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж буй.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар сайдын суудалдаа үлдэж, давхар дээлтэй сайд нар болох сурагтай.

Гэхдээ улс төрийн хөшигний ард Ерөнхийлөгчийн зүгээс дөрвөн ч сайдын суудал дээр “тохироо” хийхээр яригдаж байгаа гэх бор шувуу явах болов. Ерөнхийлөгч МАН-ын үнэмлэхүй ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бусад улс төрийн хүчин болон бие даагчдын улс төрийг далимдуулан МАН-тай тохиролцоо хийх гэж байна гэх хардлага ч улс төрийн хүрээнд бий болжээ. Ямартай ч Ерөнхийлөгч анхдугаар чуулганы зарлавал эрх баригчид Ерөнхий сайд томилж, Засгийн газраа наадмаас өмнө бүрдүүлэхээр төлөвлөсөн байгаа гэнэ. Харин энэ долоо хоногт эдгээр үйл явдлууд улс төрийн халуун үйл явдал байхаар байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
11
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж