Covid-19: “Хар санаатай тэмтрүүл” тархалтыг хурдасгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Covid-19: “Хар санаатай тэмтрүүл” тархалтыг хурдасгаж байна

Covid-19: “Хар санаатай тэмтрүүл” тархалтыг хурдасгаж байна

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн +154,129 шинэ тохиолдол, +3,361 нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр /2020.06.29/-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 10,229,244 болж, нас барагсдын тоо 503,985-д хүрсэн байна.

Эдгэрсэн хүний тоо 5,546,484 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 4,178,775 болж, 57,954 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,312 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 64.7 хувь нь уг халдварын улмаас нас баржээ.


ЭРДЭМТЭД "ХОРТ ХАВДРЫГ ЭМЧЛЭХЭД ЗОРИУЛАН ГАРГАН АВСАН ЭМИЙГ КОРОНАВИРУСЭЭС ҮҮДЭЛТЭЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХЭД АШИГЛАЖ БОЛНО" ГЭЖЭЭ

“Financial Times”-т мэдээлснээр, АНУ-ын Сан-Франциско хотын Калифорнийн их сургууль болон Германы Фрайбургийн их сургуулийн эрдэмтэд “Шинэ төрлийн коронавирусээр халдварласан эсүүдэд урт сэртэн үүсч, улмаар халдварыг бие махбодод хурдан тархаадаг” гэсэн дүгнэлт хийжээ.

Судалгааг удирдан явуулсан профессор Невана Крогана “Бусад эсүүдэд сүв гаргадаг урт судлууд байдаг бөгөөд үүсэн бий болсон хонгилоор вирус эсээс эс рүү дамждаг. Бидний таамаглаж буйгаар энэ нь халдварын тархалтыг хурдасгадаг” гэж ярьсан байна. Эрдэмтэд илрүүлсэн сэртэнгээ “хар санаатай тэмтрүүл” гэж нэрлэжээ.

Тэд хорт хавдрыг эмчлэхэд зориулан гарган авсан эмийг коронавирусээс үүдэлтэй өвчинтэй тэмцэхэд ашиглаж болно гэж дурдсан байна.


ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.29-ны 07:00 цагийн байдлаар)

Эх сурвалж: WORLDOMETERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж