Оросын оюутнуудын тал хувь нь сургалтын хөтөлбөрөөс гадна эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу номыг цаасан болон онлайн хэлбэрээр уншдаг гэсэн судалгааг Skyes University хийсэн байна.
Skyes University энэ судалгаагаа энэ оны зургадугаар сарын эхээр 1200 оюутныг хамруулан хийжээ. Судалгааны зорилго нь их, дээд сургуульд зааж байгаа хөтөлбөр нь эзэмшиж буй мэргэжлийн мэдлэг, чадварыг бүрэн олгож байгаа эсэхийг тодруулахад оршиж байжээ. Ингэхэд судалгаанд оролцогчдын 57 хувь нь илүү мэдлэг авах зорилгоор сайн дураараа нэмэлт номыг уншдаг, ном нь цаасан хэвлэмэл болон онлайн аль аль хэлбэрээр уншдаг хэмээн хариулсан байна. Мөн 41 хувь нь эзэмшиж буй мэргэжлийнх дагуу байдаг онлайн платформуудыг идэвхтэй ашигладаг гэсэн байна. 15 хувь нь дадлагын үеэр, мөн өөрөө хувиараа мэргэжлийнхээ дагуу ажил олж хийн мэргэжлийнхээ дадлыг олж авдаг гэжээ.
Оюутнуудын 40 хувь нь их дээд сургуулийн хөтөлбөр суралцагчдад хангалттай мэдлэг олгохгүй байна гэж үзсэн байна.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ