Оросын замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орно | News.MN

Оросын замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орно

Оросын замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орно

Оросын замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орно

2020 оны долдугаар сарын 1-ээс Оросын замын хөдөлгөөний дүрэмд зарим нэг өөрчлөлт орж байгааг Autonews мэдээллээ. Тухайлбал, долдугаар сарын 1-нээс эхлэн баруун талдаа жолооны хүрдтэй самосвал, барилгын зориулалтын машинууд, микроавтобус, зорчигч тээврийн автобус, ачааны машинуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглох юм. Эдгээр машин нь М2 болон М3 ангилалд хамаарагдах болж байгаа учраас хөдөлгөөнд оролцох хориотой юм.

Үүнээс гадна машины үндсэн бүтцэд өөрчлөлт оруулсан, нэмж юм суулгасан зэрэг техник хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ дагуу машин эзэмшигч хэн бүхэн тусгай лабораториор машинаа үзлэг оруулах шаардлагатай болж байна.

Мөн жолооны үнэмлэх шинээр авах болон сунгах үедээ эрүүл мэндийн нэмэлт үзлэг орох шаардлагатай боллоо. Тухайлбал, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг хянах шинжилгээнд заавал хамрагдах болж байгаа юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-29 66.181.161.5

Худлаа мэдээлэл. Импортлохыг хориглосон болохоос хөдөлгөөнд оролцохыг хориглоогүй.

Avatar

Иргэн 2020-06-29 202.131.240.218

Маш зөв заалтууд оржээ. Манайх авч хэрэгжүүлмээр юм байна.

Avatar

жолооч 2020-06-29 182.160.1.96

Оросын замын гэж биш Оросод замын ходолгооний дурэмд… гэж бичвэл зов болно. Манай улсад шууд авч хэрэгжуулмээр заалт орсон байна.

Avatar

b 2020-06-29 202.126.89.167

mash sain

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж