2020 оны долдугаар сарын 1-ээс Оросын замын хөдөлгөөний дүрэмд зарим нэг өөрчлөлт орж байгааг Autonews мэдээллээ. Тухайлбал, долдугаар сарын 1-нээс эхлэн баруун талдаа жолооны хүрдтэй самосвал, барилгын зориулалтын машинууд, микроавтобус, зорчигч тээврийн автобус, ачааны машинуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглох юм. Эдгээр машин нь М2 болон М3 ангилалд хамаарагдах болж байгаа учраас хөдөлгөөнд оролцох хориотой юм.
Үүнээс гадна машины үндсэн бүтцэд өөрчлөлт оруулсан, нэмж юм суулгасан зэрэг техник хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ дагуу машин эзэмшигч хэн бүхэн тусгай лабораториор машинаа үзлэг оруулах шаардлагатай болж байна.
Мөн жолооны үнэмлэх шинээр авах болон сунгах үедээ эрүүл мэндийн нэмэлт үзлэг орох шаардлагатай боллоо. Тухайлбал, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг хянах шинжилгээнд заавал хамрагдах болж байгаа юм.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ