Сонгууль 2020: Гурван хуучин, хоёр шинэ үнэн | News.MN

Сонгууль 2020: Гурван хуучин, хоёр шинэ үнэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сонгууль 2020: Гурван хуучин, хоёр шинэ үнэн

Сонгууль 2020: Гурван хуучин, хоёр шинэ үнэн

Зургадугаар сарын 24-ний өдрийн сонгуулийн санал хураалтын дүнг хоёр хоногийн дараа Сонгуулийн ерөнхий хороо зарлаж, шинээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг өнөөдөр Төрийн ордонд гардуулна. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 76 суудлын 62-ыг авлаа. Харин Ардчилсан нам өмнөх сонгуулиар авсан есөн суудлаа хоёроор ахиулж 11 суудал авсан бол үлдсэн гурван суудлыг “Та бидний эвсэл”, “Зөв ХҮН Электорат” эвсэл, нэг бие даагч авлаа.

Сонгуулийн санал хураалтыг албан ёсны байгууллага нь болох СЕХ зарласан ч албан ёсны мэдээлэлтэй хамт санал хураалтын дүн бодитой явагдсан эсэх маргаан өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилж, Ерөнхийлөгч Х.Баттулгын өгсөн үүргийн дагуу зарим тойрогт саналыг гараар тооллоо. Сонгуулийн хуульд зааснаар санал хураалт, сурталчилгаа, нэр дэвшигчидтэй холбоотой элдэв маргаан, гомдол шүүхээр шийдэгдэх учиртай ч Ерөнхийлөгч хуулиас дээгүүр алхам хийлээ. Санал хураалтыг хүлээн зөвшөөрөх эсэх маргаан үргэлжлэх нь Монголын түүхэнд тохиосон долдугаар сарын 1-ний хар өдрийг давтуулах маш сөрөг үр дагавартай.

Ямар ч гэсэн УИХ-ын найм дахь удаагийн шинэ бүрэлдэхүүн тодорлоо. Харин бараг сонгууль болгоны дараа яригддаг үндсэн хэдэн сэдэв өөрчлөгдсөнгүй.

Нэгд, сонгуулийн тогтолцооны талаар. Шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол улс 1992 оноос парламентын сонгуулийг явуулж, төрийн эрх барих дээд байгууллагыг сонгож ирсэн бөгөөд сонгуулийн мажоритар тогтолцоог түлхүү сонгож ирсэн. Ингэхдээ нэг мандаттай жижигсгэсэн тойрог бүхий мажоритар системээр 1996, 2000, 2004, 2016 оны, олон мандат бүхий томсгосон тойрог бүхий мажоритараар 1992, 2008 болон 2020 оны сонгуулийг явуулж, ганц удаа буюу 2012 онд пропорциональ болон мажоритар хосолсон холимог тогтолцоогоор УИХ-аа сонгожээ.

1992 болон 2008 оны сонгуулийг аль алиныг нь томсгосон 26 тойргоор явуулсан болон энэ удаа 29 тойргоор явагдлаа.

Улс төр судлаачдын зүгээс мажоритар тогтолцоог хэт шүтэлгүй, пропорциональтай хослуулах, болж өгвөл пропорциональ руу бүрэн шилжих нь Монголд хэрэгтэй гэдгийг байнга ярьдаг. Мажоритар тогтолцооны олон сул талтай бөгөөд хамгийн том сул тал нь сонгогчдын санал гээгддэг явдал гэдгийг хэлдэг. Энэ удаад ч энэ сэдэв дахин сөхөгдөж байна. УИХ-ын 62 суудлыг авсан МАН нийт сонгогчдын 50 хүрэхгүй, 40 гаруй хувийн санал авч, үлдсэн 50 илүү хувийн сонгогчийн санал үнэгүйдэж байгаа юм. Монголын хүн амын өргөн уудам нутагт сийрэг байдлаар тархан сууж байгаа нь мажоритар, тэр дундаа жижигсгэсэн мажоритарыг сонгохоос өөр аргагүй байдал руу хөтөлдөг гэж тайлбарладаг боловч мажоритар тогтолцооны хамгийн том гажиг улс орны хөгжлийн ерөнхий дүр зургийг бүдгэрүүлж, тойрог услах аянаар улстөрчид өрсөлддөг, улс төрийн намуудыг институцийн хувьд бэхжүүлэх боломж олгодоггүйг.

Хоёрт, ардчилсан чигийн улс төрийн хүчнүүд хүчээ нэгтгэх ёстой байсан гэсэн улиглал. Хүчээ нэгтгэх, эвтэй байх гэдэг уриа бол сонгууль болгоны топ уриануудын нэг байсаар байна. Дотроо хагаралтай байгаа МАН энэ удаа хүчээ нэгтгэе уриатайгаар ялалт байгуулж чадлаа. МАН-ын авсан 40 гаруй хувийн саналын үлдсэн хувь нь бусад нь улс төрийн хүчин хүчээ нэгтгэж чадсан бол сонгуулийн дүн эсрэгээр гарах боломжтой байсан.

Гуравт, эрх баригч хүчин сонгуулийг төрийн мөнгө, хүний нөөцөөр явуулдаг. Энэ бол бүх л сонгуульд ажиглагддаг гажиг. 2020 оны хувьд коронавирусийн хорио нь энэ гажгийг эрх баригч давуу байдлаар ашиглах боломжийг гаргаж өгсөн нь үнэн. Засаг захиргааны хуваарилалтыг хамгийн доод шатны нэгж хороо бол эрх баригч хүчинд үйлчилж, сонгогчидтой тулж ажилладаг үндсэн бааз байсаар ирсэн нь энэ сонгуулиар илүү тод илэрлээ. Хорооны ажилтнаас утасны дуудлага аваагүй сонгогч Улаанбаатар хотод лав байсангүй.

2020 оны сонгуулийн сурталчилгаа хамгийн өвөрмөц байдлаар явагдсан улс төрийн хүчин, нэр дэвшигчид сошиал орчныг чадлынхаа хэрээр тултал ашиглалаа. Спонсорлосон постуудын лайк, шэйрийн тоогоор найдлага тавьж байсан олон хүн санал хураалтын шөнө бүгд урам хугарлаа. Сошиал орчин нь зүгээр хэдхэн хүнийг хамруулсан вакуумжсан орчин байсныг ойлгосон байх.

Бас нэг шинэ үнэн нь 606 хүний сэтгэлд багтаад байсан парламентын 76 суудлын эрх мэдэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг гурван хүнтэй багт шилжсэн гэдгийг мэдэж байсан болов уу. Парламентын тогтолцоогоороо дамжуулж, ардчиллыг хангана гэж ярьсан нэр дэвшигч бараг байсангүй. Монгол Улсын Ерөнхийлөгч толгойлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн бүтэц гурван хүнтэй, дөрвөн үсэгтэй энэ газар Монгол улсын эрх барих дээд байгууллагаас илүү эрх мэдлийг өөртөө аваад байгаа. Шүүх байгууллагын томилгоонд оролцож, эдийн засгийн шийдвэрүүдэд нөлөөлж байгаа ҮАБЗ-ийн тэргүүн өнгөрсөн өдрүүдэд СЕХ-ны эрх мэдэлд халдлаа. 2008 оны гашуун хар түүхийг олон хүн санаж байгаа тулдаа улс төрийн хүчнүүд, хэвлэл мэдээлэл үгээ цэнэж, үйлдлээ хянаж байгаа нь анзаарагдаж байна. Энэ бол хуульт төрөө дээдэлсэн хүндлэл болохоос хэн нэгэн дураар авирлагчид боломж олгоно гэсэн үг биш юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-29 202.9.46.26

Jonhuu dahij ner debshih erhgui , undsen huuliin nemelt uurchlultuur

Avatar

Луйвардаж гарах нь тодорхой байсан шдээ 2020-06-29 192.82.70.192

Аль туруу оны суулээс л бэлтгэлээ хийгээд л байгаа нь анзаарагдсан шдэ. Сонгуульд ажиллах хумуусийн цалинг 2, 3 дахин нэмж элдэв бонусаар цутгаал, царцаа нуулгэхийн тулд иргэдийн судалгаа хийгээл, бур суулдээ санал тоолох машинаа еерсдедее тохируулж программчилсан. Тэгээд луйвардаад гарах учраас негее ЖДУ-чид, 60 тэрбумчид, хар тамхины наймаачид, гэмт хэрэгтнуудээ зоригтойгоор нэр дэвшуулсэн байхгуй юу. Хэрэв унэхээр шударгаар ерселдех байсан тийм хулгайч луйварчдаа нэр дэвшуулхээс айх байсан.

Avatar

Зочин 2020-06-29 202.9.46.96

Санаа зовох хэрэггүй энэ парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж амжихгүй.

Avatar

Иргэн Равдан 2020-06-29 66.181.182.147

МАН сонгуулийг луйвардсан болохыг амтай болгон тэр аяараа ярьж байнаа. Ерөнхийлөгч шударга ёсоо ХАМГААЛ

Avatar

Зочин 2020-06-29 43.228.131.151

Setgvvlch mash zuv asuudluudiig hundsun bna, sain bichsen bna. Negen zochin setgvvlchiig ih zagnijee. Bodvol buuni nohoi l baina l daa.

Avatar

Зочин 2020-06-29 103.14.38.132

Бие даан нэр дэвшигч Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ. Монополийн хууль зөрчиж нэр дэвшсэн хүмүүс сонгогдох нь маш буруу зүйл. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар ажлаа хий. Улс төрд хууль хэрэгжих ёстой. Сонгуулийн ерөнхий хороо буруу ажилласан. Хуулийг хэрэгжүүл. Хэрвээ хууль хэрэгжихгүй бол төрийн албаныхан бүгд ажлаа хи

Avatar

Хүрэлээ 2020-06-29 192.82.70.144

Монголд шударга ёс тогтлоо ю у? Ийм байдлаар МАНан байсан цагт хэзээ ч дүр төрх өөрчлөгдөхгүй л дээ. Барууны өндөр хөгжилтэй орнуудад гологдоод хаягдсан "Хар машиныг" манай их мэдээчид авчирч, Монголын эмзэг хөрсөнд бат суулгаж орхив. Одоо тэгээд амар хэдэн үеэрээ идэж уугаад жаргаж суух болчихлоо. Ард түмний амьдрал улам бүр доройтон, улсын өр нэмэгдсээр, эцэст нь бид өвөг дээдсийн үлдээсэн газар нутгаасаа тасалж агч л таарах байх даа, хөөрхий …

Avatar

Зочин 2020-06-29 59.153.113.128

Энэ сэтгүүлчйин бичсэн зүйл яг галзуу хүний өдрийн тэмдэглэл аятай юм. Үг үсэг, дүрмийн алдаа гэж авах юм алга. Лав дунд сургуульд байхдаа Монгол хэлдээ дунд авдаг байсан байх.

Avatar

Зочин 2020-06-29 103.14.38.132

Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ.

Avatar

Зочин 2020-06-29 202.179.25.90

2016 ОНД пропорцианаль системээ хаясан ЗИКА гийн гай шүү. Хөөрхий Батүүл орилхоороо нэг л болсон.

Avatar

Зочин 2020-06-29 202.21.124.17

Энэ бие даагч нарт аав, ээж, эхнэр нөхөр нь сагал өгсөн байлгүй дээ гомдолтой байгаа бол гэртээ очоод хэоүүлээ хий. Дахиж битгий нэр дэвшээрэй гайтай юм.

Avatar

Зочин 2020-06-29 103.14.38.132

Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ.

Avatar

зочин 2020-06-29 66.181.161.23

Монголчууд зөвсэтгэж,сонгууль өгч сурахад дор хаяж 20 жил хэрэгтэй. Цөөхөн хүн ам, иргэдийн үзэл бодол,боловсролд их учир байна.Сайн хууль гаргах ёстой улсуудыг худаг ус гаргах, цэцэрлэг сургууль барих мэтээр ойлгодог иргэдийн боловсрол хэзээ өөрчлөгдөнө тэр цагт зөв сонгоно. Гишүүд маань ч тэр боловсролд нь таарсан бодлого явуулж байгаа.Хамгийн сайн гүн ухаантнууд Их хуралд сонгогдсон эсвэл гишүүд маань хамгийн сайн гүн ухаантан болж өөрчлөгдсөн цагт зөв гольдролдоо орж амьдрал сайжирна.

Avatar

Зочин 2020-06-29 103.14.38.132

Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ.

Avatar

Зочин 2020-06-29 103.212.116.226

1,3 хоёрт учир бнаа бна. Пропорцианаль хамгийн тохиромжтой. Эрх баригчид өөрсдийн талд өөрчлөлт хийсэн л дээ. 55%-н санал гээгдэнэ гэдэг туйлын харамсалтай.

Avatar

Зочин 2020-06-29 103.14.38.132

Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ.

Avatar

Зочин 2020-06-29 202.21.98.10

Үндсэн хуульд зааснаар иргэд сонгуулийг шууд өгнө. ҮХ-д өөрчлөлт оруулаагүй цагт пропорциональ систем үйлчлэхгүй. Иргэд хардах хэрэгтэй ч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал руугаа харж, нэгдэж чадахгүй байгаа байдлаасаа, бараг хэн ч мэдэхгүй, сонсоогүй энэ олон намаасаа татгалзах ёстой. ҮХ-д оруулсан өөрчлөлтийг хүлээж 2028 он хүргэвэл дахиад УИХ-ын 2024, 2028 оны, Ерөнхийлөгчиййн 2021, 2027 оны сонгуульд бахь байдгаараа л байна шүү.

Avatar

Зочин 2020-06-29 43.242.242.59

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг АН луйвар хийлээ гэж яриад байхаас яг түүнийг нь нотолосн баримт материал огт алга. Зөвхөн бид ялах байсан чинь ялагдчихлаа. Тэгэхээр луйвар боллоо, бид луйвардуулчихлаа гээд байх юм. Та нар их мөнгө зарсан байж болноо. Ард иргэд болохоор мөнгийг чинь аваад сэтгэлдээ нийцсэн нам, нэр дэвшигчдэд өгч байна. Үүнийг ойлгохгүй МАХН-ын нөхөдтэй нийлж жагсаал цуглаан хийж ард түмнийг хүчирхийлэлд уриалан дуудах гэж байгааг шударга иргэд бид хүлээн зөвшөөрөхгүй.

Avatar

Зочин 2020-06-29 103.212.116.226

АН илүү МАН мөнгөтэй юм бна. Хавтгай тараасан гэсэн. Зарим нь намынх нь нөхөд өөрсдөө нотолж бна. Миний нэрийг оруулаад хэлчихгүй гэж гомдоллож бна.

Avatar

Зочин 2020-06-29 103.14.38.132

Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ.

Avatar

сонгужли ч хэрэггүй 2020-06-29 192.82.74.239

монголд дэлхийн улс орнуудын ямар ч үе шат улстөрийн али ч тогтолцоо хэрэггүй юм бна.30жил харлаа үзлээ.одоо монгол ахуй соёл уламжилалаа дээдэлж тэр замналаараа хөгжих ни дэлхийн улс орнуудаас өвөрмөц онцлогтой монгол гэж үзэх цаг ирсэн.улстөр ,засаглалын хувид том өөрчилөлт үндсэн хуулийг цуцлах хүртэл хийгдэх хэрэгтэй.3хан сая хүн учраа ололгүй дээ.хүн бүхэнд таалагдах нийгмийн хөгжлийн үе шат байхгүй шүү.монголчууд нам эвсэл хүнд суртал,хуулийн дарангуйлал гэх энэ тогтолцоог болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-29 103.14.38.132

Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ.

Avatar

Зочин 2020-06-29 103.14.38.132

Цэдэв ЦОЛМОНД МОНОПОЛИЙН ХУУЛИЙГ ХАТУУ ХЭРЭГЖҮҮЛСЭН АТАЛ, нэвтрүүлэгч Жаргалмаа, Анужин нарт монополийн хуулийг огт хэрэгжүүлсэнгүй. Монголд хууль зөрчиж сонгогдсон хүмүүс УИХ-д дүүрлээ. Монополийн хууль зөрчиж нэр дэвшүүлсэн хүмүүс сонгогдох нь маш буруу зүйл. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар ажлаа хий. Улс төрд хууль хэрэгжих ёстой. Сонгуулийн ерөнхий хороо буруу ажилласан.

Avatar

Үнэн санал нэг 2020-06-29 139.5.217.30

МОНГОЛЫН ЛУЙВАРЫН УЛС ТӨР 33 минутын өмнө 66.181.161.73

Монголын улс төр дэндүү бохир бөөн булхай луйвар болсон. Шударга улс төрийн зүтгэлтэн хүн энэ цаг үед маш ховорхон болсон.

Avatar

ЗОЧИН 2020-06-29 202.9.46.209

Дараагийн сонгуулийг МАН хар машинаас татгалзаж, томсгосон тойрог буюу пропорцианаль системээр явуулж хуулиндөө өрчлөлт хий. Эс бөгөөс сонгууль өгөхөө больцгооё.Үүндээр хуулийнхаа гажуудлууд буюу офшор бүс,хөөн хэлэлцэх, авилга АТ ын хэрэг, залилан, ҮХ д байгаа газрыг нийтийн өмч болгосныг өөрчлөх,банкны хүүг буулгах зэрэг өчнөан асуудлаа түргэн шийдээрэй МАН.

Avatar

Зочин 2020-06-29 202.126.92.98

Шинэ их хурал Ерөнхийлөгчийн эрх мэдлийг яаралтай хумих хууль гаргахгүй бол наад хүн чинь хаан шиг авирлах боллоо

Avatar

МОНГОЛЫН ЛУЙВАРЫН УЛС ТӨР 2020-06-29 66.181.161.73

Монголын улс төр дэндүү бохир бөөн булхай луйвар болсон. Шударга улс төрийн зүтгэлтэн хүн энэ цаг үед маш ховорхон болсон.

Avatar

зочин 2020-06-29 139.5.216.70

Галт тэрэг хөдөлсөөн. Одо зөвхөн урагшаа хар.

Avatar

Зочин 2020-06-29 66.181.176.148

Еерсдедее таруклж хууль гаргадаг, улс орноо боддоггуй, ухаисар дорой нехдийг сонгосоор л бндаа!!!

Avatar

Зочин 2020-06-29 103.229.122.190

Mongol ylnaa aaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж