Өмнөд Солонгосын к-поп хөгжмийн урсгалын өнөө цагийн томоохон төлөөлөл болох Blackpink хамтлагийн шинэ дуу нээлтээ хийсэн даруйдаа есөн рекорд эвдээд байна. Тэдний шинээр гаргасан “How You Like That” дуу одоогийн байдлаар:
- Нээлтээ хийсэн даруйдаа Youtube дээр хамгийн их хандалт авсан дуу
- iTunes платформ дээр хамгийн их хандалт авсан охидын хамтлаг
- How You Like That дуу нь Хятадын QQ хөгжмийн платформ дээр хамгийн богино хугацаанд хоёр платинум сертификат хүртсэн Солонгос дуу
- Өмнөд Солонгосын MelOn хөгжмийн жагсаалтанд нэг цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу
- Шинэчлэгдсэн FLO хөгжмийн жагсаалтанд нээлтээ хийсэн анхны к-поп дуу
- 2020 онд MelOn хөгжмийн жагсаалтанд 835 мянган хандалт авсан анхны дуу
- “How You Like That” дуу нь MelOn жөгжмийн жагсаалтанд нээлтээ хийсэн даруйдаа тус жагсаалтыг тэргүүлсэн 2020 оны анхны хамтлаг дуу
- Youtube дээр 24 цагийн дотор хамгийн их буюу 82.3 сая хандалт авсан Солонгос дуу
- Spotify хөгжмийн платформ дээр нээлтээ хийсэн даруйдаа хамгийн их хандалт авсан охидын хамтлаг гэх зэрэг рекордуудыг тус тус эвдээд байна.
Холбоотой мэдээ