Германы хөлбөмбөгийн домог М.Гомез зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2020.06.29-нд нийтлэгдсэн

Германы хөлбөмбөгийн домог М.Гомез зодог тайлна

Германы хөлбөмбөгийн домог М.Гомез зодог тайлна

Германы хөлбөмбөгийн шигшээ баг болон Бундеслигийн домогт тоглогчдын нэг Марио Гомез зодог тайлах болсноо зарлалаа. Тэрбээр одоогийн байдлаар Германы хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн Штутгарт багт хүчин зүтгэж байгаа бөгөөд өчигдөр/2020.06.28/ баг нь энэ улирлын сүүлийн тоглолтондоо Дармштадт багийг талбайдаа хүлээн аван тоглож 1-3 гэсэн харьцаатай ялагджээ.

Хэдийгээр Штутгарт баг энэхүү тоглолтонд хожигдсон ч дараа улирал Бундеслигт дэвшин тоглох эрхээ авсан юм.

Өдгөө 34 настай Гомезын хувьд өнгөрөгч 2018 оны нэгдүгээр сард Штутгарт багтай нэгдэж, доод лиг рүү унасан энэхүү багийг эргэн дээд лигт нь тоглуулах хүртэл бүхнээ хийнэ гэдгээ амлаад байсан билээ. Ийнхүү тэрбээр зорьсон зорилгодоо хүрч, их спортоосоо зодог тайлахад бэлэн болжээ.

Тэрбээр сүүлийн гоолоо өчигдөр Дармштадт багийн эсрэг оруулсан.

Мөн SID сайтад өгсөн ярилцлагадаа “Мэргэжлийн тамирчны хувиар хийсэн сүүлийн гоол маань энэ байлаа. Би улирлын эхэнд л багаа эргэн дээд лигт дэвшинэ гэдэгт итгэлтэй байсан. Тиймээс ч энэ жил миний Штутгарт багт, Германы хөлбөмбөгт магадгүй хөлбөмбөгийн спортод өнгөрүүлсэн сүүлийн жил маань байлаа” хэмээжээ.

"Супер" Марио Гомез энэ улиралд Штутгарт багийн төлөө 31 тоглолтонд оролцон 7 гоол оруулсан аж.

Марио Гомез өмнө нь 2003-2009 онуудад Штутгарт багийн төлөө хүчин зүтгэхдээ 156 тоглолтонд 87 гоол оруулан багаа 2006 оны Бундэслигийн аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, өөрөө тухайн жилийнхээ Германы оны шилдэг хөлбөмбөгчин болсон билээ. Мөн тэрбээр Байерн Мюнхен, Фиорентина, Бешикташ, Волфсбург зэрэг багуудад тоглох хугацаандаа бүхий л цомд түрүүлсэн гайхалтай довтлогч. Марио Гомез Германы шигшээ багийн төлөө 78 тоглолтонд оролцон 31 гоол оруулж, 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ хүрэл медаль болон 2008 оны ЕАШТ-ий мөнгөн медаль хүртэж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж