ОХУ-аас 56 мянган тонн тэжээлийн тусламж үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

ОХУ-аас 56 мянган тонн тэжээлийн тусламж үзүүллээ

Хаваржилтыг хүндхэн давж байгаа малчдад тусламж болгож, ОХУ 56 мянган тонн тэжээл ирүүлжээ. Уг тэжээлийг найман боомтоор оруулж ирж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хяналт тавин ажиллах аж. Учир нь уг тэжээл малчны хотонд үнэ төлбөргүй хүрэх ёстой. Мөн тэжээлийг малчны хотонд шуурхай хүргэх шаардлагатай. Тиймээс замын дундаас ченжүүд ажиллаж, тэжээлийг үнэ хүргэн зарах вий гэдгээс болгоомжилж байгаа нь энэ юм байна.

Улсын нөөц дэх өвс тэжээл үндсэндээ дуусч, Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрш орнуудаасаа өвс, тэжээлийн тусламж үзүүлэхийг  хүссэний дагуу ОХУ нааштайгаар хүлээн авсан нь энэ аж. Тэжээлийг жинхэнэ тусламж хэрэгцээтэй байгаа малчдын хотонд хүргэж чадвал 56 мянган тонн тэжээл өлдсөн малыг хөл дээр нь босгож, тэнхрүүлнэ гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Г.Дарь   

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж