Зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 4-ний хоорондох долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Тулгамдсан асуудлуудаа шийдэх долоо хоног ирж байгаа тул та өөртөө сайтар анхаарал тавьж, хувийн зохион байгуулалттай байж, найз нөхөд, түншүүдтэйгээ хамтран аливаа асуудалд үүрэг хариуцлага хүлээгээрэй. Сугар гариг буюу хайрын гариг нь энэ долоо хоногт танд их тустай байх бөгөөд та шинэ танилтай болох боломжоо бүү алдаарай.
Үхэр
Гайхалтай сайхан уур амьсгал бүрдэх долоо хоног. Найз нөхөд, гэр бүлийнхэн, хамтрагчидтайгаа тааламжтай харилцаатай байж, олдсон амралтаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлээрэй. Мөн таны сэтгэл хөдлөл өмнөхөөсөө илүү мэдрэмтгий, тогтоворгүй байж ажил, амьдралын туршлагатай хүмүүст татагдаж болзошгүй.
Ихэр
Оновчтой зөв шийдвэр гаргахад тань бэрхшээл тулгарсан ч өөртөө итгэлтэй байж, зөв гэж бодсон шийдвэрээ гаргаарай. Энэ долоо хоногийг зөв шийдвэр гарган эхлүүлэх хэрэгтэй. Хийж, хэлж буй үг, үйлдэл бүртээ өөрийнхөөрөө зөрүүдлэхэд буруудах зүйлгүй. Үүнээс гадна зөн совингоо дага.
Мэлхий
Сүүлийн хэдэн сарын хугацаанд үзүүлж буй ахиц дэвшилдээ сэтгэл хангалуун байх бүхий л шалтгаан танд байна. Зурхайн тооллын дагуу энэ долоо хоногт таны амьдралд эргэлтийн цэг гарч болзошгүй. Үүнд бэлтгэлтэй байгаарай. Ирэх сард ирэх шинэ ажлын санал, болзооны урилгаас битгий татгалзаарай.
Арслан
Нөхөрлөл, хайр дурлалын харилцаан дээрээ санаачлагатай байгаарай. Тэд магадгүй танд өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлоо тулгаж болох ч өөрийнхөө шийдвэрт бат зогсч, тэдэнд өөрийгөө зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Эс бөгөөс тэдний зан авирыг тэвчиж, тэсвэр тэвчээр гаргах шаардлагатай болно.
Охин
Шинээр хүмүүстэй харилцаа тогтоож, бусдаас үг сонсох тохиромжтой үе. Энэ долоо хоногт танд Ангараг гарагийн гэр бүлийн романтик болон бүтээлч байдал нөлөө үзүүлнэ. Харин Сугар гаригийн хайр дурлалын охин тэнгэр ил гарч, ирж танд хайр дурлалын тал дээр таатай боломжууд гарч ирнэ.
Жинлүүр
Хувийн асуудлуудаа шийдэж, мөнгө эд хөрөнгө, хувийн карьераа бодолцож үзэх цаг иржээ. Нөхөрлөл, хайр дурлалаас бий болсон харилцаануудаа анхааралтай ажиглаж чадвал танд шинэ зүйлийн талаар мэдээлэл өгөх хэрэгтэй хэн нэгнийг олох боломжтой. Мөн зоримог шийдвэр гаргаж чадвал хайр дурлалын хэтийн төлөвлөгөө тань эерэг талаараа өөрчлөгдөнө.
Хилэнц
Таны амьдралд бусад хүмүүс хэт ихээр нөлөөлөхийг хүсдэг учир та тэдэнд санаа зовж, амьдралаас бүрэн дүүрэн мэдрэмж авахад хүндрэл учирдаг. Тэгвэл энэ долоо хоногт Ангараг болон Дэлхий ван гаригуудын нөлөөллөөр та өөрийгөө бүрэн чөлөөлж, тэрхүү ханыг нураах болно. Мөн ирэх долдугаар сард хэн байхаа шийдээрэй.
Нум
Сэтгэл санаагаа тайвшруул. Учир нь таны санхүүгийн байдал одоо л сайжирч магадгүй. Саяхан амьдралд тань тохиосон эдийн засгийн өсөлт, бууралт таны тогтвортой амьдралын хөгжил цэцэглэлтийн эхэн үе байлаа. Залуу хүмүүс таны амьдралын хэрэг болохуйц хамгийн сайн зөвлөгөөг өгч болзошгүй тул тэднийг үл ойшоох хэрэггүй.
Матар
Гариг эрхэс энэ долоо хоногт таныг ивээх болно. Таны хийж болохгүй цорын ганц алдаа бол аливаа бэрхшээлийг хувь заяаны эрхээр ирж байна хэмээн үзэж үл ойшоох. Чухамдаа одод эрхэс танд сургамж өгөх, бэрхшээлийг даван туулах хичээлүүдийг илгээж байгаа бөгөөд үүний цэвэр үр дүн нь таны зан араншин, бусадтай хэрхэн харилцах харилцаанаас хамаарах болно.
Хумх
Таны сэтгэл санаа энэ долоо хоногт тун өөдрөг байна. Буд гаригийн нөлөөллөөр таны ирээдүйн ажил, мэргэжилд нөлөө үзүүлэх шийдвэр энэ долоо хоногт гарч болзошгүй. Магадгүй хүмүүс таны санааг буруугаар ойлгож, танд бүх зүйл буруугаар эргэж байгаа юм шиг санагдах боловч энэ бүхэн хэвийн болно.
Загас
Таны амьдралд үнэхээр том өөрчлөлт гарсан юм шиг санагдах байх. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та сүүлийн гурван жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа ахиулж, өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт хийсэн гэсэн үг үг юм. Хэрэв та өөрөө хүсвэл гариг эрхэсийг танд дохио илгээхийг хүлээх бус өөрөө илүүтэйгээр ирээдүйгээ бүтээх ухамсар, хүчин чармайлт гаргах боломжтой.
Холбоотой мэдээ